Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Шри-Ланкын лам нарт зориулж эрүүл хоолны цэс гаргажээ
Сүсэгтнүүдийн өгсөн хоол хүнсээр голоо зогоон амьдардаг Шри Ланкын лам нар сүүлийн үед нэлээн таргалж, үүнээс үүдэлтэй янз бүрийн өвчин тусах болжээ.  Тэд өөрсдөө хоол хийж иддэггүй, хүмүүс юу өгнө түүнийг иддэг, хандивын мөнгөнөөс шалтгаалж гэдэс цатгалан хонох эсэх нь шалтгаалдаг учир ийм тогтворгүй хоолны дэглэмээс болж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх болжээ.  Дээр нь, сүсэгтнүүд лам хуврагт аль сайн гэсэн хоолоо барих гээд өндөр холестролтой, эсвэл чанаргүй цагаан хоол бэлтгэж өгдөг нь тэдний ходоод гэдсийг өвчлүүлэх, улмаар таргалах, эсвэл тэжээлийн дутагдалд орох,  диабетаар өвчлөх шалтгаан болж байгаа аж. Үүнд одоогийн лам нар эрт дээр үеийнх шиг даяанчилж бадарчилж явдаггүй, байнга нэг сүм хийддээ шавилан суугаад, биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн хийдэггүйгээс хөдөлгөөний дутагдалд орсон нь ч нөлөөлдөг байна.
Тиймээс лам нарын эрүүл мэндэд тусгайлан анхаарч Шри-Ланкийн эрүүл мэндийн яамнаас эрүүл хоолны цэс гаргажээ. Уг цэс лам нарыг аль болох жимс, ногоо будаа их хэрэглэж, ус их ууж, буудайн төрлийн хүнснээс татгалзахыг уриалжээ. Гэвч лам нар үүнийг төдийлэн сайшаахгүй байгаа бөгөөд хувраг хүн сүсэгтний юу өгснийг л хэрэглэх нь зүйн хэрэг. Тэднээс илүү дутуу зүйл шаардах нь хувраг хүний ёсонд таарахгүй гэж Шри-Ланкийн нэртэй лам Маадулаве Собитха ярьжээ.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан