Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Samsung ажилтнуудаа оройн есөн цагаас хойш архи захиалахыг хориглодог
“Samsung Group” өөрийн салбар харьяа бүх компаниудын хэмжээнд ажилтнуудынхаа архины хэрэглээг нь багасгах журам хэрэгжүүлэх болжээ. Samsung төдийгүй Солонгос даяар ажлаараа нийлж оройн хоол идээд, ууж суудаг заншил бий. Энэ үеэр ажилд ороод удаагүй шинэхэн ажилтнууд нь ахмадууддаа үйлчилж, шахсан архийг нь тайлбар хэлэхгүйгээр уух зэрэг нэлээд дарамттай байдаг. Тиймээс хэдэн зуун мянган ажилтантантай Samsung групп дотоод журамдаа нэмэлт өөрчлөлт оруулж, бёолжу буюу бусдыг архиар шахах, хүчээр уулгах, сабалжу буюу янз бүрийн согтууруулах ундаа хольж уудаг явдлыг хоригложээ. Үүн дээр нэмээд 1-1-9 гэсэн дүрэм Samsung-ын ажилтнуудад мөрдөгддөг бөгөөд түүгээр бол оройн есөн цагаас хойш нэмж захиалга өгдөггүй ёстой гэнэ. Учир нь, солонгосчууд ингэж суухаараа ихэвчлэн шөнө дунд хүртэл явдаг, эхлээд гахайн мах-сөжү гэх мэт хоол идэж, ууж суусны дараа шөнө дунд хүргээд караоке, диско баараар үргэлжлүүлдэг байна. Тиймээс Солонгосын бизнесийн ертөнцөд аль хэдийнэ уламжлал болоод байгаа хамт олноороо нийлж цэнгэдэг энэ явдлыг хумис, архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээг багасгах зорилгоор ийм дүрэм мөрдүүлж эхэлсэн байна.

Архийг хамт олон, найз нөхөдтэй байх, коллектив бүрдүүлэх нэг чухал зүйл гэж үздэг солонгосчуудын хувьд архины хэрэглээгээр Азийн бусад орноос хол тасархай, дэлхийд ч толгой цохьдог. Архи, согтууруулах ундаанаас үүдсэн гэмт хэрэг ч их гардаг. Гэвч архи уухыг тийм муугаар авч үздэггүй Солонгосын хууль шүүхийн байгууллага харин ч гэмт хэрэгтэн согтуу үедээ хэрэг үйлдсэн бол ялыг нь хөнгөлдөг хачирхалтай жишиг тогтоосон байдаг. 2008 онд нээн согтуу эр Сөүлийн хотын захад долоон настай охиныг хүчирхийлсэн хэрэгт прокурорын зүгээс бүх насаар нь хорих ял төлөвлөсөн ч шүүгч түүнийг согтуу учраас юу хийж байгаагаа мэдэх ухаан сөхөөгүй байсан гээд 12 жил болгон ялыг нь хөнгөрүүлж байсан удаатай.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл