“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
Долоон аймгийн 16 суманд өвөлжилт хүндэрчээ
Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Завханы Идэр, Сонгино, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Уянга, Хархорин, Хужирт, Увсын Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Дэлгэрхаан, Ховдын Чандмань зэрэг 7 аймгийн 16 суманд өвөлжилт хүндрээд байна. Эдгээр нутгийн зарим газраар цасны зузаан 20-50 см, хунгарласан газраа 60-130 см-т хүрчээ. Ийм мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ авчээ. Өнөөдөр тэрээр Улсын онцгой комиссийн гишүүдтэй уулзаж, эдгээр аймагт ямар тусламж үзүүлж байгаа болон цагийн байдал хүндрэхэд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэйг тодруулж, зарим үүрэг даалгавар өглөө.
Аймаг, хөдөө орон нутгаас тусламж хүссэн санал, хүсэлт ирээгүй гээд налайж суусаар цагийг нь тулгадаг зуршил Улсын онцгой комисст бий. Ингэж хүлээлгүй, байнгын бэлэн байдалд байж, санаачилгатай ажиллахыг зөвлөөд аймгуудын цэргийн ангийн машинуудыг даваа, зам харгуйн цас арилгахад дайчлахыг үүрэг болголоо.
Мөн Улсын онцгой комиссийг яаралтай хуралдуулж, өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй аймгуудад хүрч ажиллах төлөвлөгөө гарган өнөөдрийн дотор багтаан танилцуулж маргаашаас ажлаа эхлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад 2012 оны 12 дугаар сар, 2013 оны эхний сард цас олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй орж, агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Одоо цас ихтэй байгаа нутгаар цасны зузаан улам нэмэгдэж иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, малчдын амьдрал ахуй хүндэрч магадгүй байна. Иймд ниргэсэн хойно нь хашхирах биш, урьдчилж бэлтгэл хангадаг зарчмаар Улсын онцгой комисс ажиллах учиртай гэдгийг Ерөнхий сайд комиссийн гишүүдэд анхаарууллаа.
Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Завханы Идэр, Сонгино, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Уянга, Хархорин, Хужирт, Увсын Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Дэлгэрхаан, Ховдын Чандмань зэрэг 7 аймгийн 16 суманд өвөлжилт хүндрээд байна. Эдгээр нутгийн зарим газраар цасны зузаан 20-50 см, хунгарласан газраа 60-130 см-т хүрчээ. Ийм мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ авчээ. Өнөөдөр тэрээр Улсын онцгой комиссийн гишүүдтэй уулзаж, эдгээр аймагт ямар тусламж үзүүлж байгаа болон цагийн байдал хүндрэхэд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэйг тодруулж, зарим үүрэг даалгавар өглөө. Аймаг, хөдөө орон нутгаас тусламж хүссэн санал, хүсэлт ирээгүй гээд налайж суусаар цагийг нь тулгадаг зуршил Улсын онцгой комисст бий. Ингэж хүлээлгүй, байнгын бэлэн байдалд байж, санаачилгатай ажиллахыг зөвлөөд аймгуудын цэргийн ангийн машинуудыг даваа, зам харгуйн цас арилгахад дайчлахыг үүрэг болголоо.
Мөн Улсын онцгой комиссийг яаралтай хуралдуулж, өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй аймгуудад хүрч ажиллах төлөвлөгөө гарган өнөөдрийн дотор багтаан танилцуулж маргаашаас ажлаа эхлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад 2012 оны 12 дугаар сар, 2013 оны эхний сард цас олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй орж, агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Одоо цас ихтэй байгаа нутгаар цасны зузаан улам нэмэгдэж иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, малчдын амьдрал ахуй хүндэрч магадгүй байна. Иймд ниргэсэн хойно нь хашхирах биш, урьдчилж бэлтгэл хангадаг зарчмаар Улсын онцгой комисс ажиллах учиртай гэдгийг Ерөнхий сайд комиссийн гишүүдэд анхаарууллаа.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























