“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
Эрчим хүчний салбарынханд Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэлээ
1922 онд Налайхын уурхайг улсын болгож, нийслэл хотод 24 киловаттын хүчин чадалтай дизель станц ажиллуулсан нь Монгол Улс өөрийн хөрөнгөөр барьж ашигласан, нийслэл хотоо цахилгаан гэрлээр хангах зориулалттай цахилгааны анхны үйлдвэр байжээ. Улс орны гал голомт гэж зүйрлэдэг эрчим хүчний салбарынхан энэ өдрүүдэд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Ойд зориулсан баярын хурал, концерт Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, энэ салбарын нийт ажилтан ажиллагсад, үе үеийн ахмадуудад баярын мэнд хүргэлээ.
Улаанбаатар хотын 5 дугаар цахилгаан станцыг барих, 4 дүгээр цахилгаан станцыг 100 мегаваттаар өргөтгөх, УС-15 дулааны эх үүсвэр барих асуудлыг шинэчлэлийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Цаашид 3 дугаар цахилгаан станц, Дархан, Эрдэнэт, Дорнодын станц, цахилгаан дулааны сүлжээг өргөтгөх шинэчлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ гэж тэрбээр хэллээ.
1922 онд Налайхын уурхайг улсын болгож, нийслэл хотод 24 киловаттын хүчин чадалтай дизель станц ажиллуулсан нь Монгол Улс өөрийн хөрөнгөөр барьж ашигласан, нийслэл хотоо цахилгаан гэрлээр хангах зориулалттай цахилгааны анхны үйлдвэр байжээ. Улс орны гал голомт гэж зүйрлэдэг эрчим хүчний салбарынхан энэ өдрүүдэд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Ойд зориулсан баярын хурал, концерт Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, энэ салбарын нийт ажилтан ажиллагсад, үе үеийн ахмадуудад баярын мэнд хүргэлээ.Улаанбаатар хотын 5 дугаар цахилгаан станцыг барих, 4 дүгээр цахилгаан станцыг 100 мегаваттаар өргөтгөх, УС-15 дулааны эх үүсвэр барих асуудлыг шинэчлэлийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Цаашид 3 дугаар цахилгаан станц, Дархан, Эрдэнэт, Дорнодын станц, цахилгаан дулааны сүлжээг өргөтгөх шинэчлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ гэж тэрбээр хэллээ.
0 Сэтгэгдэл
























