Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
В.Путиний бие сайн байгаа гэнэ
Өнгөрсөн аравдугаар сарын 5-нд Тажикстанд айлчилснаас хойш олон нийтийн нүдэнд төдийлэн үзэгдэхээ больсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний эрүүл мэндтэй холбоотой цуу яриа, таамаг бүтэн сар гаруй үргэлжилж байна. Хамгийн сүүлд Японы нэгэн хотын захирагч В.Путиний эрүүл мэнд базаахгүй байгаа учир ирэх нэгдүгээр сард болох Японы Ерөнхий сайд Ёшихико Нодагийн айлчлалын үеэр түүнтэй уулзаж чадахгүй гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд тараагаад байна.  Тэрээр “В.Путиний бие муу байгаа” гэж Ерөнхий сайд Ё.Нода өөрийн амаар хэлсэн хэмээн хэвлэлд ярицлага өгсөн нь үнэхээр ОХУ-ын төрийн тэргүүний эрүүл мэндэд ямар нэг асуудал гарсан юм болов уу гэдэг сэжиг таамгийг гааруулж өгчээ.  Түүнчлэн Японы Засгийн газрын нэгэн эх сурвалж  В.Путиний эрүүл мэндээс шалтгаалж, хоёр улсын удирдагчийн уулзалтыг цуцалсан тухай Оросоос мэдэгдэл ирсэн хэмээн “AFP” агентлагт ярьсан юм.
Гэвч энэ бүх мэдээлэл худлаа, В.Путин яг л урьдынх шигээ эрч хүчтэй ажилласан хэвээрээ байгаа хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. Тэрээр энэ тухай няцаахдаа Японы Ерөнхий сайдтай уулзахгүй хэмээн мэдэгдэх нь бүү хэл “Ё.Нодагийн айлчлалын тов ч тодорхой тогтоогүй байгаа. Нэгдүгээр сарын хоёрдугаар хагаст болно гэсэн төсөөлөл байгаа” хэмээн мэдэгджээ.
В.Путинийг нуруундаа гэмтэл авсан гэж Оросын хэвлэлүүд бичиж байгааг Д.Песков мөн үгүйсгээд “Мэдээж, тамирчин хүний хувьд түүний нуруу, хөл, гар нь хааяа өвддөг. Гэвч энэ нь ажил идэвхтэй хийхэд нь огтхон ч нөлөөлөхөөр хэмжээнд хүрээгүй. Ерөнхийлөгч спортоор хичээллэхээ зогсоогүй” гэж “Комсомольская Правда”-д ярьжээ.
Ямартай ч , В.Путиний эрүүл мэнд ямар байгааг ирэх даваа гаригт Туркт хийх айлчлалаас нь харж болно байх хэмээн ажиглагчид найдаж байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан