Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Японд тунель нурж, есөн хүн амь үрэгдлээ

Японы нийслэл Токиогоос холгүй орших авто замын тунель нурсны улмаас есөн хүн амь үрэгдээд байна. Токиогоос баруун зүгт 80 километр зайд орших Сасаго хэмээх уг тунелийн бетонон хавтан унаж, түүгээр явсан нэлээд хэдэн автомашиныг даржээ. Аврагчид одоогоор гурван машинаас есөн хүний цогцос гаргаад байна. Амь үрэгдэгсдийн тав нь нэг машинд сууж явсан 20 гаруй насны залуус бөгөөд хоёр эмэгтэй, гурван эрэгтэй байжээ.  Харин үлдсэн хохирогчдын хувьд гурав нь нэг машин, нэг хүн ачааны машинтай тунелиэр зорчиж явжээ.

Ослоос амьд гарсан хүмүүс ч байгаа бөгөөд зарим нь аврагчид ирэхээс өмнө тунелиэс явганаар гарч иржээ.  Ослын дараа хавтанд дарагдсан машинаас гал гарч улмаар тунельд түймэр дэгдсэн учир амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүй гэж албаны хүмүүс мэдээллээ.


Зам барилга, дэд бүтцийн чанар чансаагаараа дэлхийд үнэлэгддэг Японд яагаад ийм осол гарав гэдэг олны анхаарлыг их татаж байна. Тэр дундаа замын хөдөлгөөний ачаалал ихтэй, гол замын тунельд ийм зүйл тохиолдсоныг хэвлэлүүд гайхаж байна. 4,3 км үргэлжилдэг, уртаараа Японд  дээгүүрт ордог уг тунелийг нэгэн хувийн компани ажиллуулдаг бөгөөд хоёрхон сарын өмнө үзлэг шалгалт хийхэд ямар нэг ноцтой асуудал байгаагүй гэнэ. Осол өглөөний найман цагийн үед гарч, түүгээр явсан ачааны машины жолооч дуудлага өгчээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан