Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Үйлчлүүлэгч рүүгээ кофе цацна гэж сүрдүүлсэн онгоцны үйлчлэгчийг халжээ
Хонконгийн “Cathay Pacific” авиа компанийн нэгэн үйлчлэгч Бангкокоос Хонконг руу бизнес ангиллаар зорчиж явсан үйлчлүүлэгчээ заналхийлсэн хэргээр ажлаасаа халагджээ. Зүгээр ч үгүй тэр үйлчлүүлэгч нь Тайландын экс удирдагч Таксин Шинаватрагийн охин байжээ. Одоо эх орноосоо гадуур, хилийн чанадад нуугдмал байдалтай амьдарч буй Таксин Шинаватраг үйлчлэгч бүсгүй үзэн яддаг, өөрийнхөө дайснаа гэж үздэг аж. Тийм ч учраас дайсныхаа охинд үйлчилж чадахгүй гэж нислэгийн менежертээ хэлсэн байна.  Түүгээр ч зогсохгүй  Таксин Шинаватрагийн охин руу кофе цацах санаа төрж, энэ нь хууль зөрчсөн үйлдэл болох уу гэж зөвлөхөөсөө асууж утасдсан гэнэ. Гэвч энэ нь Хонконгийн хуулийг зөрчинө гэж зөвлөх нь хэлсэн тул азаар ямар нэгэн явдал бололгүй өнгөрчээ. Гэвч үйлчлэгч бүсгүй энэ тухайгаа “Facebook” хуудсандаа бичсэнээр мэдээлэл дороо интернэтээр тархаж, Таксин Шинаватрагийн дэмжигчдийн чихэнд хүрчээ. Тэд “Cathay Pacific” компанийн гадна жагсаал цуглаан хийжээ.  Мэдээж компани Тайландын үйлчлүүлэгчдээ алдаж, нэр хүнддээ сэв суулгахаас эмээн улс төрийн идэвхтэн онгоцны үйлчлэгчээ халахаар шийдсэн байна.

Таксин Шинаватрагийн охин Чулалонгкорн аавынхаа эрх барьж байсан жилүүдэд эрх дураараа гэдгээрээ нэртэй нэгэн байсан юм. Тэрээр нэгэнтээ улсынхаа парламентыг тараана хэмээн сүрдүүлж байсан гэдэг. Тэрээр Хонконгод 8,4 сая ам.долларын хувийн эзэмшилтэй гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан