Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хиллари Клинтон ажлаа өгөх гэнэ
АНУ-ын  Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гейтнер нар  бас гарч магадгүй байна. Төрийн нарийн бичгийн шинэ даргаар НҮБ-д АНУ-г төлөөлж байгаа Сюзан Райс яригдаж байгаа аж.
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн нэрсийн дунд  Бүгд найрамдах намын гишүүн, сенатч асан Чак Хейгелийн нэр  явж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн засаг захиргааны өндөр албаны эх сурвалж сэтгүүлчдэд мэдэгджээ. Эх сурвалжийн хэлснээр Хейгел энэ долоо хоногт Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм байна.
Пентагоны өнөөгийн тэргүүн Леон Панетта Калифорнид амьдарч байгаа гэр бүлдээ ойр байхын тулд албан тушаалаа өгөх бодолтой байгаагаа саявтар хэлж байсан юм. Панеттагийн оронд Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн дунд түүний орлогч Эштон Картер, өмнө нь орлогч сайд байсан Мишель Флорной, сенатч Жон Керри нар бас байгаа юм. Энэ бүх албан тушаалын хүмүүсийг ойрын хоёр долоо хоногт багтаан томилно гэж эх сурвалж хэлжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан