Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
М.ЭНХТАЙВАН: УНЬТЫН РАШААНД ЦАЦРАГ ИДЭВХИТ БОДИСЫН АГУУЛАМЖ ИХ ӨНДӨР ГАРСАН
“Усны чанар 2011-2012” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд боллоо. Энэ хурлын үеэр тус төвийн захирал М.Энхтайвантай уулзлаа.

-Сүүлийн үед усны асуудал чухал болоод байгаа. Манай улсын хувьд усны чанар ямар байна вэ?
-Усны чанар ямар төвшинд байна вэ гэдгийг тогтоохын тулд эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсч, нийт ард иргэдэд хүргэх цаашдаа төрийн бодлогод үйлчлэх зорилгоор энэ эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Усны асуудлаар мэргэшсэн үндэсний эрдэмтдийн үгийг ном хаялцуулах хэлбэрээр анх удаа сонсч байна. Манай байгууллага байгуулагдаад сар гаруй болж байна. Дэлхийн жишигт цэвэр ус, байгалиа хамгаалах зорилготой соён гэгээрүүлэх төв аль ч оронд бий.
БОНХЯ санаачилгаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд манай төвийг байгуулсан. Ж.Оюун доктор Булганы Уньтын рашаанд тулгуурлаж хэлэлцүүлэг хийлээ. Эндээс манайхны сайн гэж сонсоод сургаар хуйлардаг алдаатай зан тод харагдаж байна л даа. Үүнийг анхаарах ёстой юм байна. Яагаад гэвэл, Уньтын рашаанд хийсэн судалгаагаар цацраг идэвхит бодисын агууламж их өндөр гарчээ. Хоёрдугаарт, газрын гүнээс ундарч буй рашаан мөн үү, биш үү гэдгийг тогтоох хэрэгтэй байна. Галт уулын чулуулаг, хөрсний усны урвалаар үүсч байгаа рашаан ч байна гэсэн. Тэгэхээр үүнийг нарийвчлан судалж, химийн элементүүдийг нь тогтоож, аль эрдэс нь ямар өвчин анагаах, хэрхэн хэрэглэх стандарттай болох шаардлагатай байна.
-Тэгэхээр манай улсад рашааны стандарт байгаа юу?
-Би нарийн мэргэжлийн хүн биш л дээ. Эрдэмтдийн ярьж байгаагаар тийм стандарт байхгүй юм байна. Гэхдээ рашааны судалгаа нэлээд хийсэн юм билээ. Жишээлбэл, манай төвийн музейд л гэхэд Монгол орны рашааны тархалтын судалгаа бий. Одоо өндөр нарийвчлалтай шинжилгээ хийх лаборатор хэрэгтэй. Тэгээд стандарт тогтоож, эмчийн жороор хэрэглэх ёстой гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал юм. Иргэнийхээ эрүүл мэндийг хамгаална гэдэг улс орныхоо аюулгүй байдлыг хангана гэсэн үг.
-Сүүлийн жилүүдэд усны нөөц хомсдов, хуурайшилт их байна гэх болсон. Ер нь, усны нөөцийн судалгаа хэр хийсэн байдаг юм бол?
-Уул уурхайн салбар түлхүү хөгжиж байгаа тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар усны нөөцийн судалгаа нэлээд хийж байна. Усны эрэл хайгуул хийж буй газар ч олон бий. Манай төв эко мэдээллийн сан бүрдүүлж байгаа. Энэ онд хийгдсэн судалгааны тайлан гарахаар тэр сандаа байршуулна. Иргэдэд нээлттэй тул ус, байгаль экологийн талаар хүссэн мэдээллээ авч болно.

1 Сэтгэгдэл
судлаач
уньтын рашаан гээд уугаад идээд олон жил болж байхад судлахгүй юугаа хийгээд байгаан. ажилгүй, арзайсан хэдэн юм.
2019.06.28