Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Терроризмын индексээр Монгол 116-д жагсав
АНУ-Австралийн хамтарсан Эдийн засаг, энхтайвны институтээс терроризмын индекс гаргаж, улс орнуудыг жагсаажээ. 156 улс орныг хамарсан энэхүү судалгаагаар бол терроризмын аюул хамгийн ихтэй улс орноос эхлээд хамгийн бага хүртэл нь жагсаасан бөгөөд манай улс 116-д бичигджээ. Манайхтай хамт Хойд Солонгос, Оман зэрэг нэлээд хэдэн орон 116 дугаар байрыг хуваан эзэлжээ.
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш өнөөдрийг хүртэлх мэдээллийг хамруулсан энэ судалгаанаас харвал дэлхий дахиныг цочроосон уг халдлагаас хойш террорист халдлага гарах тохиолдол дөрөв дахин нэмэгдсэн нь харагджээ. Мэдээж, террорист халдлагуудын дийлэнх нь Ирак, Афганистан, Пакистан зэрэг дэлхийн халуун цэгүүдэд гарсан  байна. Тиймдээ ч дэлхийн терроризмын индексийн жагсаалтын эхний 5-д Ирак, Афганистан, Пакистан, Энэтхэг зэрэг улс бичигджээ. Эдгээр улс тус бүрт дэлхий дээр гарч буй нийт террорист халдлагын 10 гаруй хувь нь тохиолддог болохыг "Global Terrorism Index"-ийн судалгаа харуулсан байна.
Судалгаанд хамрагдсан 156 орны 39-д нь сүүлийн 11 жилийн хугацаанд нэг ч террорист халдлага гараагүй бөгөөд үүгээрээ манайхтай адил жагсаалтын хойгуур бичигдсэн ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан