Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
ОРОС ЭХЛЭЭД УУЛ УУРХАЙГ СОНИРХОЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭВ
ОХУ-ын Буриад ер бусын бүс нутаг. Хилийн энэ субъект төв болон дорнод азийн соёл, ард түмэнтэй салшгүй холбоотой. Энд мэдээж хил залгаа Монгол Улс орж байна. Өнөөдөр Монголын талаар хэр мэддэг цаашид энэ хоёр улс яаж харилцах вэ гэдгийг Оросын эрдэмтэд анхааралтай судалж байна. Учир нь, олон асуулт оросын жирийн иргэд төдийгүй хөршийн хувьд харилцаатай байдаг хэн бүхний сонирхлыг татаж байгаа. Ийм ч учраас 2012 оны эхнээс оросын Буриад улсын их сургуулийн монгол судлаач эрдэмтэд Монголын ажил мэргэжил нэгт эрдэмтэдтэй хамтран судалгааны ажил хийж эхэлсэн байна. Судалгааны ажлын гол зорилго нь оросууд Монголд “эргэж очих уу”, өөрөөр хэлбэл энэ хоёр орны харилцаа урьдын үеийнх шиг сэргэх үү, сэргэвэл ямар хэлбэрээр гэдэгт хариу өгөх явдал.
Нуулгүй хэлэхэд, харилцааны гол асуудал нь мэдээж Монголын уул уурхайн салбар. Энэ салбарт монголчуудтай хамтарч ажиллаж байсан арвин туршлага оросуудад бий. Эрдэнэт, Шарын гол, Багануур, Бор-Өндөр гээд олон жишээг энд дурдаж болно. Өнөөдөр уул уурхайн олборлох салбарт хамтран төсөл хэрэгжүүлж болох Таван толгойн нүүрсний том орд, Дорнодын ураны орд байж болох юм. Харамсалтай нь, Оросын ойролцоох энэ газруудад хамтран ажиллах сонирхол өөр бусад оронд ч их байгаа. Энэ нь ч Монголын эргэн тойронд өрсөлдөөн бий болгож буй. Гэхдээ судалгааны энэ төслийг ганцхан үүнтэй холбож ойлгож болохгүй л дээ. Төслийн гол зорилго нь хамтын ажиллагаа, харилцааны загвар, хэлбэрийг олж харах явдал. Тэгэхээр Монголд өөрийн ашиг сонирхлыг тогтоох гэсэн Оросын улс төрийн бодлоготой холбоотой үйл явдлын хөгжлийг маш нарийн тооцох ёстой. Тухайлбал, Монголын дотоод улс төрийн нөхцөл байдал, Монголын талаархи Оросын гадаад бодлогын нөөц, Монголтой харилцаж байгаа гуравдагч орнуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн үг. Эрдэмтдийн хэрэгжүүлж буй энэ төсөл нь улс төрийн шинжтэй мэт боловч улс төрийн хандлага нөхцөл байдлыг судлахгүйгээр хоёр орны харилцаа цаашид ямар байх талаар ярих аргагүй юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл