Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Чехийн эмийн сангууд марихуан зардаг болно
Чехийн парламентын гишүүд марихуаныг эмийн сангуудад, гэхдээ зөвхөн эмчийн зөвшөөрлөөр зарж борлуулж байхыг зөвшөөрсөн байна. Хуулийн төсөл өргөн барьсан санаачлагчдын нэг депутат Павел Бем энэ хууль гарснаар одоо хууль бусаар хар тамхины төрлийн ургамал хэрэглэж байгаа гарцаагүй хэрэглэх шаардлагатай хүмүүст тус нэмэр болно гэжээ. 2013 онд эмийн сангуудаар зөвхөн гадаадаас оруулж ирсэн марихуан зараад аажмаар дотоодын үйлдвэрлэгчдийнхийг авч эхлэх  юм байна. Ингэхээр хүмүүс биедээ тодорхой хэмжээний мариухан авч явж, хадгалж байж болох юм. Израильулс хамгийн түрүүнээ канабисыг эмчийн зөвшөөрлөөр эмийн сагуудаар эмийн зориулалтаар зарж болох тухай хуульчилж энэ талаар салхи хагалсан юм. Канад бас ийм хууль гаргасан. Тэгэхэд Канадад хоёр мянга гаруй хүн л эмийн сангаас мариухан худалдаж авсан баримт байна. Израилд 2004 онд ердөө 64 хүн мариухан авч байсан бол 2009 онд 1.8 мянга болж  арван жилийн дараа 40 мянга болох төлөвтэй байгаа юм байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан