Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нурууны ясыг хөлийнхөөр нь орлуулжээ

Рози Дэвис охин эхээс мэндлэхдээ л нуруунд нь 10 см хэрийн зайтай яс ор байхгүй төржээ.  Одоо таван настай охины дотор эрхтэн үүнээс болоод байр байраа алдаж, ажиллагаагүй болоход хүрсэн тул нурууны ясыг нь хөлийнхөөр нь орлуулж нөхөх мэс заслыг хийсэн байна. Охины нурууны таван яс байхгүйгээс гадна хөлийнх нь доод хэсэг бараг мэдрэлгүй шахам байсан учир амь насыг нь аварч, дотор эрхтнүүдийнх нь хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тэр хэсгийн ясыг авч, нурууны хоосон хэсэгт тавьж нөхсөн байна.

Их Британийн Бирмингамын хүүхдийн эмнэлэгт болсон энэ мэс засал 13 цаг үргэлжилжээ.  Нэгэнт түүнд амин чухал хэрэгцээтэй байсан нурууны ясыг бий болгож чадсан учраас охин одоо бүрэн эдгэрсэн цагтаа хиймэл хөл хийгээд, хөл дээрээ босч, явж чадна хэмээн эцэг эх нь сэтгэл өөдрөг байна.  Энэ бяцхан охинд хийсэн шиг мэс заслыг өмнө Европт хийж байгаагүй бөгөөд 10 жилийн өмнө Шинэ Зеландад төстэй мэс засал хийж байжээ. Тийм ч учраас мэс заслыг хийсэн эмч нар эмчилгээний үр дүндээ тун сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан