“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
Баруун бүсэд “Ачит нуур” хэмээх отрын бүс нутагтай болов
Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар нийт 28.9 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг "Ачит нуур” гэж нэрлэн хилийн цэсийг тогтоолоо. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх 8.0 мянган га, Увс аймгийн Ховд суман дахь 20.9 мянган га газар отрын бэлчээр нутаг боллоо. Дээрх отрын бүс нутгийг ашиглахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байх юм.
Газрын тухай хууль болон УИХ-аас баталсан "Монгол мал” үндэсний хөтөлбөрт нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч, цаг хүндэрсэн үед ашиглах талаар заасан байдаг.
Өнгөрсөн оны статистикийн мэдээгээр манай улс 112,9 сая га бэлчээр, хадлангийн эдэлбэр газартайгаас 0,6 хувийг нь л отрын бэлчээрийн зориулалтаар хамгаалалтад аваад байгаа юм. Цөлжилт эрчимжиж, ган, зудын давтамж ойртон, нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтолд орсон өнөөгийн нөхцөлд тодорхой газрыг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалснаар мал сүргийг байгалийн гэнэтийн гамшгаас хамгаалах, цаг хүндэрсэн үед малыг онд мэнд оруулахад ихээхэн нэмэр нөлөөтэй юм.
Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар нийт 28.9 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг "Ачит нуур” гэж нэрлэн хилийн цэсийг тогтоолоо. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх 8.0 мянган га, Увс аймгийн Ховд суман дахь 20.9 мянган га газар отрын бэлчээр нутаг боллоо. Дээрх отрын бүс нутгийг ашиглахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байх юм.Газрын тухай хууль болон УИХ-аас баталсан "Монгол мал” үндэсний хөтөлбөрт нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч, цаг хүндэрсэн үед ашиглах талаар заасан байдаг.

0 Сэтгэгдэл