Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Далай ламаас заавар авч, хүмүүсийг зулын гол болгодог хэмээн баривчилжээ
Хятадын Сычуань мужид нэгэн ламыг зулын гол болох явдлыг өөгшүүлэн дэмжсэн хэргээр зээ хүүгийнх нь хамт баривчилжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр бол баривчлагдсан ламыг Далай ламаас заавар авч зулын гол болох тэмцлийн хэлбэрийг олон нийтэд сурталчлан, тэднийг өөрсдийгөө шатаахыг ятган өөгшүүлсэн хэмээн буруутгажээ. Бүр тухайлбал, 2009 оноос хойш найман хүнийг зулын гол болгоход оролцсон хэмээн үзэж байгаа аж. Харин түүний зээ зулын гол болсон хүмүүсийн тухай мэдээлэл, зургийг цуглуулан, архив үүсгэж, түүнийгээ Энэтхэг дэх Түвд лам нар руу явуулдаг байсан гэж цагдаагийнхан үзэж байгаа юм байна. Гэвч лам үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд түүнд тулгаж буй бүхэн худлаа хэмээн мэдэгдсэний дээр Энэтхэг дэх Түвдийн дүрвэгсдийн зүгээс ч энэ бүхэн зохиомол хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Хятадын Сычуань, Түвд, Ганьсу, Цинхай зэрэг түвдүүд амьдардаг нутгуудаар Хятадын дэглэмийг эсэргүүцэж, тусгаар тогтнохыг уриалсан тэмцлийн хурц хэлбэр болох зулын гол болох явдал ихэд дэлгэрч байгаагаас ийм явдалд оролцсон, тусалсан хүмүүсийг шууд хүн амины хэргээр шүүн тасалдаг болоод байгаа юм.  Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт гэхэд Түвдийн хоёр өөр газар өөрийгөө шатаасан явдал гарч, нэг лам нь амиа алдсан байна.

Б.Сэвжидмаа
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан