Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Их цаснаас болж зургаан хүн амь алджээ
Балканы хойгт их хэмжээний цас орсноос Хорватад дөрөв, Сербид хоёр хүн амь алдсан байна. Энд орсон цасны зузаан нэг метрт хүрч байгаа болохоор автомашины хөдөлгөөн бараг бүрэн зогсжээ. Цасанд боогдож замд зогссон машинуудаас аврагчид 600 гаруй хүнийг гаргаж нүүлгэн шилжүүлсэн байна. Зам онгойлгох ажилд зэвсэгт хүчний ангиудаас танк авчран ашиглаж байна. Нутгийн иргэдийг шаардлагагүй бол орон гэрээсээ гарч явахгүй байх, хувийн машинаараа зорчихгүй байхыг анхааруулж байгаа  гэнэ.
Хорватын эрх баригчид ийм их хэмжээний цас сүүлийн 57 жилд орж байгаагүй гэсэн байна. Загребийн нисэх буудал хэдэн цагаар хаагдаж нислэгүүд саатжээ. Румын, Босни, Словени Германд ч гэсэн цаг агаар таагүй байна. Майн дахь Франкфуртын нисэх буудал гэхэд л 400 гаруй нислэгээ өөрчлөөд байгаа гэнэ.
Цаг уурынхан ирэх долоо хоногт энэ бүс нутагт цас үргэлжлэн орно гэж мэдээлж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан