Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
Сирид талхны үнэ хаданд гарчээ
Иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөний хөлд хоёр жил шахам зовж зүдэрч байгаа Сирийн ард иргэд аюулгүй байдалдаа санаа зовнихын хажуугаар амь зогоох хоол хүнс хаанаас олох билээ хэмээн толгой гашилгаж байна. Хүнсний гол хэрэгцээ болсон гурил, талх, нарийн боов хомсдсоноос иргэд өлмөн зэлмэн өдөр хоногийг өнгөхөөрөөд хүрчээ.  
Ялангуяа сүүлийн зургаан сар армийн бүслэлт дор байгаа Хомс хотын босогчид байрладаг дүүрэгт гурилны хомсдолд орсноор амаа хөдөлгөхөд тун бэрх болсон байна. Хүмүүс бөмбөгдөлтөд өртөж эсвэл эзэд нь дүрвэсэн байшингаас гал түлчихмээр мод түүж, хугацаа нь дууссан хуучин гурилаар талх хийж байгаа гэнэ. Талх, нарийн боовны газрууд ихэнх нь хаалгаа барьсан, ажиллаж байгаа нэгнээс талх авахын тулд шөнийн цагаар хүртэл 2-3 цаг дараалалд зогсох хэрэг гарч байгаа аж. Ингэж зогсч байж авсан талх, бин нь хоёр ам.доллартай тэнцэхүйц үнэтэй болоод байгаа гэнэ. Зарим хүмүүс дараалалд зогсч байж авсан бингээ өөр газарт 2-3 нугалан зарах явдал ч их байгаа аж. Ийнхүү талх, бингийн үнэ өссөн нь гурилын нөөцийг хамгаалалтад авснаас хар зах дээр түүхий эдийг нь өндөр үнээр дамлан наймаалж байгаатай холбоотой. Мөн үймээн самууны улмаас бензин шатахууны үнэ дөрөв дахин өссөн нь хамгийн их нөлөөлсөн хэмээн талх үйлдвэрлэгчид тайлбарлаж байна.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан