Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
У.Чавес дахиад л хорт хавдартайгаа тулалдах нь
Ердөө таван сарын өмнө
л хорт хавдраас ангижирсан хэмээх баярт мэдээгээ ард түмэнтэйгээ
хуваалцан баярлаж байсан Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес дахин хорт
хавдартай тулалдах ёстой болжээ. Хэдхэн хоногийн өмнө Гаванад очиж
эмчилгээ хийлгэхдээ тэрээр хорт хавдар нь дахин сэдэрсэн гэдгийг мэджээ.
Одоо тэрээр ойрын хугацаанд мэс засалд орох шаардлагатай болоод байгаа
тул Үндэсний ассамблейгаасаа чөлөө хүссэн юм. Тус улсын хуулиар төрийн
тэргүүн нь таваас дээш хоногоор хилийн чанадад байх болвол
парламентаас зөвшөөрөл авах ёстой байдаг юм. Кубын нийслэлд очиж мэс
засал хийлгэх шаардлагатай болсон Уго Чавест чөлөө өгөх эсэх дээр
Венесуэлийн хууль тогтоогчид нэлээд маргалджээ.
Ерөнхийлөгчийн намынхан болон түүнийг дэмжигчдийн зарим нь уйлж, зарим нь дуулан Ерөнхийлөгчийнхөө тэвчээр хатуужлыг үнэлэн, хурдхан явж эмчилгээгээ эхлэх хэрэгтэй гэж байсан бол сөрөг хүчний зүгээс У.Чавес мэс засал хийлгэсэн ч цаашид төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэж чадах уу гэдэг асуудлыг гаргаж тавьсан байна. Тэр ч бүү хэл сөрөг хүчний удирдагч Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхлэх хэрэгтэй ч гэж мэдэгджээ. Сөрөг хүчнийхэн “Венесуэлийн нийслэл Гавана биш Каракас. Энэ улсын шийдвэр энэ нутаг дэвсгэр дээр л гарах ёстой” хэмээн эсэргүүцэж байсан бол Ерөнхийлөгчийг дэмжигчид “Тэр Венесуэльд байна уу Кубад байна уу хамаагүй, хаана ч байсан манай Ерөнхийлөгч хэвээрээ л байх болно” хэмээн сөрж, хоёр тал нэлээд маргалдсаны эцэст У.Чавесын Гавана явахыг зөвшөөрчээ.
У.Чавес ямар төрлийн хорт хавдраар өвчилсөн нь одоо хүртэл нууц хэвээр байгаа юм.
Ердөө таван сарын өмнө
л хорт хавдраас ангижирсан хэмээх баярт мэдээгээ ард түмэнтэйгээ
хуваалцан баярлаж байсан Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес дахин хорт
хавдартай тулалдах ёстой болжээ. Хэдхэн хоногийн өмнө Гаванад очиж
эмчилгээ хийлгэхдээ тэрээр хорт хавдар нь дахин сэдэрсэн гэдгийг мэджээ.
Одоо тэрээр ойрын хугацаанд мэс засалд орох шаардлагатай болоод байгаа
тул Үндэсний ассамблейгаасаа чөлөө хүссэн юм. Тус улсын хуулиар төрийн
тэргүүн нь таваас дээш хоногоор хилийн чанадад байх болвол
парламентаас зөвшөөрөл авах ёстой байдаг юм. Кубын нийслэлд очиж мэс
засал хийлгэх шаардлагатай болсон Уго Чавест чөлөө өгөх эсэх дээр
Венесуэлийн хууль тогтоогчид нэлээд маргалджээ. Ерөнхийлөгчийн намынхан болон түүнийг дэмжигчдийн зарим нь уйлж, зарим нь дуулан Ерөнхийлөгчийнхөө тэвчээр хатуужлыг үнэлэн, хурдхан явж эмчилгээгээ эхлэх хэрэгтэй гэж байсан бол сөрөг хүчний зүгээс У.Чавес мэс засал хийлгэсэн ч цаашид төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэж чадах уу гэдэг асуудлыг гаргаж тавьсан байна. Тэр ч бүү хэл сөрөг хүчний удирдагч Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхлэх хэрэгтэй ч гэж мэдэгджээ. Сөрөг хүчнийхэн “Венесуэлийн нийслэл Гавана биш Каракас. Энэ улсын шийдвэр энэ нутаг дэвсгэр дээр л гарах ёстой” хэмээн эсэргүүцэж байсан бол Ерөнхийлөгчийг дэмжигчид “Тэр Венесуэльд байна уу Кубад байна уу хамаагүй, хаана ч байсан манай Ерөнхийлөгч хэвээрээ л байх болно” хэмээн сөрж, хоёр тал нэлээд маргалдсаны эцэст У.Чавесын Гавана явахыг зөвшөөрчээ.
У.Чавес ямар төрлийн хорт хавдраар өвчилсөн нь одоо хүртэл нууц хэвээр байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























