Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Стросс-Кан буудлын үйлчлэгч хоёр зохицжээ
Олон улсын валютын сангийн тэргүүн асан Стросс-Каны эсрэг иргэний хэргийг Нью-Йорк хотноо шийдвэрлэж дууссан тухай шүүхээс өчигдөр мэдэгджээ. Стросс-Кан, хүчиндүүлэх шахсан гэлцдэг буудлын үйлчлэгч хоёр хэлэлцээрт гарын үсэг зурж буудлын үйлчлэгч өргөдлөөсөө татгалзжээ. Тэд юу гэж тохиролцсон талаарх нөхцлийг тодорхой мэдээлээгүй байна. Арваннэгдүгээр сарын сүүлчээр Le Monde сонинд бичсэнээр бол Стросс-Кан буудлын үйлчлэгчид зургаан сая доллар төлнө гэж байсан юм. Гэхдээ үүнийг өмгөөлөгчид нь батлаагүй. Ямартай ч Стросс Кан буудлын үйлчлэгчид их хэмжээний мөнгө өгч байж салах нь тодорхой болсон бөгөөд өөрт нь ийм их бэлэн мөнгө байхгүй учраас талыг нь хуучин эхнэрээсээ зээлэх гэж байгаа тухай Францын хэвлэлүүд бичиж байна.
Стросс-Кан 2011 онд Нью-Йоркийн “Sofitel”  зочид буудалд буугаад байхдаа үйлчлэгчийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн дуулиан дэгдэж тэрээр ОУВС-ийн тэргүүний албан тушаалаасаа огцорч, Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх аргагүй болж байсан юм.
Шүүх энэ хэргийг хаасан хэдий ч иргэний журмаар нэхэмжлэл гаргаж мөнгөн төлбөр шаардсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан