“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
Газар олголт, барилгажилтын зөрчлийн талаар зөвлөлдөнө
Нийслэлийн газар олголттой холбоотой асуудал, барилгажилтын хүрээнд гарч буй зөрчил, дутагдлыг арилгах арга зам, түүний эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх талаар төр захиргаа хууль сахиулах байгууллагуудын удирдлагын санал солилцох уулзалтыг Нийслэлийн ЗДТГ-аас энэ сарын 14-нд зохион байгуулахаар боллоо. Нийслэлд газар олголт, замбараагүй барилгажилт, түүнийг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан томоохон асуудал болчихоод байгаа. Тиймээс нийслэлийн ИТХ, Засаг даргын зүгээс газар олголтыг журамлах, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх талаар шат дараатай арга хэмжээг авч эхэлжээ. Уг уулзалтад Нийслэлийн болон Захиргааны хэргийн шүүх, Прокурорын газар, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, хотод тулгамдаад байгаа газар олголт, барилгажилтын зөрчлийн талаар зөвлөлдөж, харилцан санал солилцох юм. Уулзалтын үр дүнд нийслэлийн хэмжээнд замбараагүй, төлөвлөлтгүй олгосон газрын болон зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудын ажилд хяналт тавих, эрх зүйн орчныг шинэчлэх, иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог дутагдлыг арилгуулах тал дээр байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























