Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
У.Чавест яг одоо мэс засалд орж байна
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес яг одоо Кубын Гавана хотод хорт хавдрын мэс засалд орж байна. Үүгээр У.Чавес хорт хавдар авахуулах мэс засалд дөрөв дэх удаагаа орж байна.  Анх тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард хорт хавдартай гэж оношлогдсон юм. Венесуэлийн Ерөнхийлөгч чухам ямар төрлийн хорт хавдар туссан нь тодорхойгүй ч аарцагны хөндийд мэс засал хийлгэсэн гэдэг мэдээлэл өмнө нь гарч байсан юм.
Хэрэв ямар нэгэн зүйл тохиолдвол У.Чавесыг залгамжлах хүн гэж зарлаад байгаа Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Николас Мадуро саяхан телевизээр ард түмэндээ мэдэгдэл хийж Ерөнхийлөгч яг одоо хагалгаанд орсон, түүний мэс засал амжилттай болно гэдэгт эмч нар нь итгэлтэй байгаа хэмээн венесуэльчүүдийг тайвшруулжээ.  
Өнгөрсөн долдугаар  сард хорт хавдар өвчнөөс ангижирсан гэдгээ баяр хөөртэйгөөр зарлаж байсан У.Чавес өнгөрсөн долоо хоногт Куба руу явж оношлуулахдаа хорт хавдар нь дахисан болохыг олж мэдсэн юм. Ингээд Үндэсний ассамблейгаасаа чөлөө хүсч, өнгөрсөн даваа гаригт Кубыг дахин зорьсон билээ.
У.Чавес ийнхүү эрүүл мэндийн хувьд амаргүй өдрүүдийг туулж байгаа ч хэдхэн сарын өмнө болсон сонгуулиар венесуэльчүүд түүнд итгэл хүлээлгэн дахин сонгосон. Түүний дөрөв дэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 10-наас эхлэх ёстой юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан