Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хойд Солонгос пуужин харвалаа
Хойд Солонгос төлөвлөж байсан ёсоороо урт тусгалын пуужин харвасан болохыг Өмнөд Солонгосын тал мэдээлж байна. Хойд Солонгосын баруун эргээс харвасан пуужин Солонгосын хойг, Хятадыг өнгөрөөд Филиппин хавьцаа далайд унасан байна.
Олон улсын эсэргүүцэл хоригтой тулгарсан ч харваж орхисон Хойд Солонгосын энэхүү пуужин бол зэвсгийн зорилгоор ашиглах урт тусгалын пуужингаа туршиж буй хэрэг гэж олон улс сэрдэж байгаа ч Пеньян үүнийгээ зөвхөн хиймэл дагуулын зорилгоор ашиглах туршилт хэмээн мэдэгдэж буй. Гэвч тус улсын харвасан пуужин орбитод орохоосоо өмнө далайд уначихдаг гэмтэй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн пуужингийн туршилт мөн амжилтгүй болж далайд унасан юм.
Хойд Солонгосын зүгээс гарч болзошгүй аюулд бэлэн байхаар Японы арми бэлэн байдалд ажилласан ч пуужинг эсэргүүцэн унагаах оролдлого хийгээгүй бөгөөд пуужин Окинава арал дээгүүр өнгөрөхийг харсан хэмээн албаны эх сурвалж мэдэгджээ.     
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан