Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
Эрчим хүчний сайд М.Сономпил Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-т өчигдөр очлоо. Тус төв нь Монгол оронд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нар, салхи, ус, биомасс, халуун рашаан, газрын гүний дулааныг ашиглах чиглэлээр олон жил хайгуул, судалгааны ажил хийж, 60 гаруй ТЭЗҮ боловсруулсны дотор том чадлын Чаргайтын УЦС-ын ТЭЗҮ нь монгол эрдэмтэд, мэргэжилтэн нарын бие дааж хийсэн анхны ажил гэнэ. Цаашид сум, суурин газрууд болон хотын зарим хэсгийн халаалт, дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүч, түүний дотор нар, газрын гүний дулааныг ашиглан шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгээ тус төвийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл энэ үеэр танилцуулж байлаа. Эрчим хүчний сайд М.Сономпил үйл ажиллагаа нь зогсоод буй төвийн нарны зайн үйлдвэр цаашид хэрхэн ажиллах, яамнаас дэмжлэг хүсч байгааг асуусан юм. Тус газрынхны хувьд Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжих бол хамтран ажиллах хүсэлтэйгээ дуулгасан. Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж буй энэ үед сэргээгдэх эрчим хүчний салбарын төслийг хэрэгжүүлэхэд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”-өөр техник эдийн засгийн үндэслэлийг хийхээс эхлээд хамтран ажиллахад анхаарах нь зүйтэйг яамны Төрийн нарийн бичгийн даргад чиглэл болгосон юм. Энэ үеэр нийслэлийн утааг багасгахад Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс хамтран ажиллах боломжтойг тус төвийнхэн хэлж байлаа.
Тухайлбал, монгол гэрт нүүрс түлэхгүйгээр халаалтыг шийдвэрлэх төсөл санаачилснаа хотын удирдлагад танилцуулсан тухайгаа тус төвийн хэлтсийн дарга Д.Гягар хэлж байлаа. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх, энэ чиглэлээр хөрөнгө оруулагч нарыг холбосноор үндэсний төвийн мэргэжилтнүүдийн болон санхүүгийн чадавхи сайжирна гэж үзэж байлаа.
Тухайлбал, монгол гэрт нүүрс түлэхгүйгээр халаалтыг шийдвэрлэх төсөл санаачилснаа хотын удирдлагад танилцуулсан тухайгаа тус төвийн хэлтсийн дарга Д.Гягар хэлж байлаа. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх, энэ чиглэлээр хөрөнгө оруулагч нарыг холбосноор үндэсний төвийн мэргэжилтнүүдийн болон санхүүгийн чадавхи сайжирна гэж үзэж байлаа.
0 Сэтгэгдэл























