Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Н.Манделагийн бие илааршиж байна
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандела  уушигны халдвар авсны улмаас цэргийн эмнэлэгт яаралтай хүргэгдэж, одоо эмчилгээ хийлгэж байна. Нас сүүдэр 94 гарсан экс Ерөнхийлөгч өмнө ч бас уушигны халдвар хэмээн эмнэлэгт хэвтэж байсан юм. Уушигны халдвар нь янз бүрийн нян, бактериас үүсдэг ханиад, агаарын замаар халдварладаг өвчин юм. Ялангуяа жирийн ханиад томууны вирусээс үүсээд бронхитоор дамжин халдварладаг аж.
Дархлаа нь суларсан, уушигны архаг өвчтэй настай хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна. 27 жил шоронд хоригдсон Н.Мандела өмнө нь сүрьеэгээр өвчилж, анхан шатанд нь эмчлүүлж байсан болохоор иймэрхүү өвчинд мэдрэмтгий, тусахдаа амархан байдаг бололтой. Амьсгалын замд ноцтой хүндрэл учруулж бүр амь насанд ч аюул учруулж болзошгүй өвчин учраас Өмнөд Африкийн ард түмэн Н.Манделагийн төлөө санаа зовнин залбирч байна. Ард түмэндээ эцэг нь мэт хайрлагдсан түүний бие одоо илааршиж байгаа хэмээн Өмнөд Африкийн эрх баригчид түүнийг эргэж очсоныхоо дараа мэдэгджээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан