Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Б.Обама Сирийн босогчдыг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрлөө
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сирийн босогчдыг тус улсыг олон улсад төлөөлөх хууль ёсны бүрэн эрхтэй хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Үүнээс өмнө Их Британи, Франц, Турк болон булангийн орнууд ийм алхам хийсэн билээ. Үүгээр АНУ тэргүүтэй эдгээр улс Сирийн одоогийн эрх баригчид бус харин босогчидтой албан ёсоор харилцаж, тэднийг улсынхаа эрх ашгийг төлөөлж байна гэж үзнэ гэсэн үг.
Хоёр жил шахам үргэлжилж буй Сирийн зөрчил мөргөлдөөний хөлд 40 мянган хүн амь үрэгдэж, бараг хагас сая хүн хөрш орнууд руугаа дүрвэж дайжаад байгаа юм.
Б.Обама Сирийн босогчдыг хүлээн зөвшөөрснөөр тэд ч бас хүлээх том хариуцлагатай болж байгаа гэдгийг сануулсан байна. Тэд бослого хөдөлгөөн үр дүнтэй зохион байгуулж, бүхий л талыг төлөөлөхүйц шийдвэр гаргаж,  эмэгтэйчүүд болон цөөнхийн эрх ашгийг хүндэтгэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Б.Обамагийн энэхүү мэдэгдэл Сирийн талаарх олон улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын өмнөхөн гарснаараа онцлог болж байна. Өнөөдөр Мороккод Сирийн талаар олон улсын хурал болж, Гадаад хэргийн 70 гаруй сайд нар энэ талаар хэлэлцэх юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан