Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Авлига өгөөгүйгээс болж ажлаа алдаж байсан уу
Малайзад бизнес хийхэд авлига яаж чөдөр тушаа болж байгааг саяхан олон улсын бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаа харууллаа.
“Transparency International” байгууллагаас хийсэн “Авлига өгөгчдийн судалгаа”-нд 30 гаруй орны 3000 гаруй компанийн гүйцэтгэх захирлууд оролцоход Малайзын бизнесмэнүүд авлигагүйгээр ажил нь урагшаа явдаггүй, дандаа нурдаг болохыг хэлжээ. Энэ судалгаа маш энгийн. Компанийн захирлуудаас “Авлига өгөөгүйгээс болж авах боломжтой төсөл, гэрээгээ алдаж байсан уу” гэж асуухад Малайзын бизнесмэнүүдийн 50 хувь нь “тийм” гэж хариулжээ. Тус улс авлигын ерөнхий түвшингээрээ саяхан гарсан олон улсын авлигын индексээр 54-т бичигдсэн ч бодит байдал дээр тэр тусмаа бизнес эрхлэхэд авлига маш том асуудал болоод байгааг энэ судалгаа харууллаа.
Малайзын араас Мексикийн бизнесмэнүүдийн 48 хувь нь “тийм” гэж хэлснээрээ авлига хамгийн ихтэй орнуудын хоёрдугаарт жагссан байна. Зүүн Азийн хамгийн том эдийн засагтай улс болох Индонезид ч бизнес эрхлэх амаргүй байгааг тус улсын бизнесмэнүүдийн 47 хувь нь “тийм” гэж хариулснаас харагдана. Гэтэл энэ тоо Хятадын хувьд 27 хувьтай байгаа юм.
Тэгвэл Японы бизнесмэнүүдэд авлигатай холбоотой азгүй явдал бараг тохиолддоггүй бөгөөд ердөө хоёр хувь л “тийм” гэж хариулсан байна. Малайзын хөрш Сингапур ч авлигаас ангид улс гэдгээ энэ удаагийн судалгаагаар ч харуулсан байна. Тус улсын бизнесмэнүүдийн есөн хувь нь л авлига өгөөгүйгээс болж ажил нь бүтэлгүйтсэн хэмээн хариулжээ.
Малайзад бизнес хийхэд авлига яаж чөдөр тушаа болж байгааг саяхан олон улсын бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаа харууллаа. “Transparency International” байгууллагаас хийсэн “Авлига өгөгчдийн судалгаа”-нд 30 гаруй орны 3000 гаруй компанийн гүйцэтгэх захирлууд оролцоход Малайзын бизнесмэнүүд авлигагүйгээр ажил нь урагшаа явдаггүй, дандаа нурдаг болохыг хэлжээ. Энэ судалгаа маш энгийн. Компанийн захирлуудаас “Авлига өгөөгүйгээс болж авах боломжтой төсөл, гэрээгээ алдаж байсан уу” гэж асуухад Малайзын бизнесмэнүүдийн 50 хувь нь “тийм” гэж хариулжээ. Тус улс авлигын ерөнхий түвшингээрээ саяхан гарсан олон улсын авлигын индексээр 54-т бичигдсэн ч бодит байдал дээр тэр тусмаа бизнес эрхлэхэд авлига маш том асуудал болоод байгааг энэ судалгаа харууллаа.
Малайзын араас Мексикийн бизнесмэнүүдийн 48 хувь нь “тийм” гэж хэлснээрээ авлига хамгийн ихтэй орнуудын хоёрдугаарт жагссан байна. Зүүн Азийн хамгийн том эдийн засагтай улс болох Индонезид ч бизнес эрхлэх амаргүй байгааг тус улсын бизнесмэнүүдийн 47 хувь нь “тийм” гэж хариулснаас харагдана. Гэтэл энэ тоо Хятадын хувьд 27 хувьтай байгаа юм.
Тэгвэл Японы бизнесмэнүүдэд авлигатай холбоотой азгүй явдал бараг тохиолддоггүй бөгөөд ердөө хоёр хувь л “тийм” гэж хариулсан байна. Малайзын хөрш Сингапур ч авлигаас ангид улс гэдгээ энэ удаагийн судалгаагаар ч харуулсан байна. Тус улсын бизнесмэнүүдийн есөн хувь нь л авлига өгөөгүйгээс болж ажил нь бүтэлгүйтсэн хэмээн хариулжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























