Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
Эрх чөлөөний хөшөөнд хэд хоногтоо л очиж болохгүй нь
АНУ-ын бэлгэ тэмдэг-Эрх чөлөөний хөшөөнд хэдэн хоногтоо л зочид жуулчид очиж болохгүй нь. Засварт ороод удаагүй байсан Эрх чөлөөний хөшөө Америкийн зүүн хойд нутгийн дайрсан “Сэнди” хар салхинд нэрвэгдэж, хөшөөний эргэн тойрны цэцэрлэгт хүрээлэнд багагүй хохирол учруулжээ. Гэхдээ хөшөө өөрөө гэмтээгүй гэж байна.
Хөшөөг 2011 оны аравдугаар сарын 29-нд засварлахаар хаасан юм. Энэ зуур хөшөөн дотуур шинэ цахилгаан шат тавьжээ. Ер нь хөшөөнд нийтдээ 27.5 сая долларын өртөгтэй засварын ажил хийжээ. Хөшөөнд засвар хийгээд яг нэг жилийн ойн дээр  энэ оны арванхоёрдугаар сарын 28-нд нээх гэж байсан ч үүнээс нэг хоногийн дараа АНУ-г “Сэнди” хар салхи дайрсан юм. Хар салхины учруулсан хохирлыг арилгахад 60 тэрбум доллар хэрэгтэй гэж Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт Сенатаас төсөв хүссэн бөгөөд үүнд Эрх чөлөөний хөшөөний эргэн тойрны засварын хөрөнгө ч багтжээ.
Манхэттенаас гурван км-т байрлах энэ аралд жилдээ 3,5 сая хүн ирдэг байна. Америкийн хувьсгалын 100 жилийн ойгоор францчуудын бэлэглэсэн энэ хөшөөг Францын уран барималч Фредерик Огюст Бартолд бүтээж инженерийн ажлыг нь алдарт Гюстав Эйфель хийсэн юм. Хөшөөний зэсэн бүрхүүлийг Оросын зэс хавтангаар хийсэн бол цементийг нь Германаас авсан гэдэг. Өөрөө 40 метрийн өндөртэй хөшөө сууриас бамбар хүртэл 100 метр.
Хөшөөг 1884 онд Францад хийж дуусгаад 1885 оны зургадугаар сарын 17-нд Нью-Йоркт суурилуулсан байна. Францаас тээвэрлэхдээ 350  хэсэг, 214 хайрцагт хийж явжээ. Ингээд дөрвөн сарын турш угсарч 1886 оны аравдугаар сарын 28-нд олны өмнө нээж байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан