“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
40-өөс дээш насны иргэдийг ажлын байраар хангах хөтөлбөр баталжээ
Сүүлийн үед ажил олгогч эзэд ажилчин авахдаа нас, хүч, өндөр, нарийн, өргөн, бүдүүнээр нь ангилж авдаг болсон. Үүнд нь 40-өөс дээш насныхан тэр болгон тэнцдэггүй. Тэгвэл хөдөлмөр эрхлэлтийн хуулийн дагуу байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Эзэнтэй монгол хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан хэлэлцүүлжээ. Энэ хөтөлбөрийн зорилго нь нийгэмд хөгшин гэж гологдсон 40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй иргэн болон тэтгэврийн насны иргэдийг дэмжих юм байна. Ингэхдээ тэдний эзэмшсэн мэргэжил, туршлагыг ашиглаж улмаар тэдний орлогыг нэмэгдүүлэх аж. Тэрчлэн 40-өөс дээш насны иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийг ч дэмжихээр хөтөлбөрт тусгажээ. Харин “Эзэнтэй монгол” хөтөлбөр нь ажил эрхлээгүй иргэдийг нийтийн эрх ашгийн төлөөх, бүтээн байгуулалт, ашгийн төлөө бус үйл ажиллагаа болон байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас үүдсэн хог хаягдал, эвдрэл сүйдлийг нөхөн сэргээх зэрэг ажилд оролцуулж цалинжуулах юм байна. Ингэснээр ажилгүй иргэд түр ажлын байраар хангагдах боломж бүрдэх юм. Түүнчлэн Хөдөлмөрт бэлтгэх, Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих, Ажил олгогчийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг шинэчлэн баталжээ.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























