Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Америкчууд 2012 онд У.Хьюстон, хар салхи, сонгууль, ганнам стайлаар амьсгалжээ
Улирч буй 2012 онд хүмүүс юуг хамгийн их сонирхож байсныг “Google” компани өөрийн хайлтын системийн тусламжтайгаар тогтоолоо. Гэхдээ зөвхөн Америкийн хэмжээнд. Америкчууд энэ онд хэний тухай, бас юуны талаарх мэдээллийг “Google”-ээс хамгийн их хайж, уншсаныг дараахь жагсаалтаас харж болно. Энэ оны эхээр харамсалтайгаар хорвоог орхисон домогт дуучин Уитни Хьюстоны үхлийн дараа хүмүүс түүний талаарх мэдээллийг Google-ээс хайж байсан бол сар гаруйнхны өмнө болсон Сэнди хар салхи ч олны анхаарлыг хамгийн их татсан сэдвүүдийн нэг байжээ. Мэдээж, энэ оны хамгийн том үйл явдлын нэг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх мэдээллийг америкчууд анхаарлынхаа төвд байлгасны зэрэгээ урлаг спортоор ч амьсгалж, шинээр дэлгэцэнд гарсан “Hunger Games” кино, NBA-д шинээр төрсөн од Жереми Линий талаарх мэдээллийг ч нийтээрээ сонирхжээ. Ингээд жагсаалтын эхний 10 байрыг сонирхуулбал,
1. Уитни Хьюстон
2. Сэнди хар салхи
3. Сонгууль 2012 оны 12 дугаар сар 15
4. “Hunger Games” кино
5. Жереми Лин
6. Олимп-2012
7. Аманда Тодд
8. Ганнам Стайл
9. Майкл Кларк Дункан
10. Кони 2012
Эд бол америкчуудын дунд хамгийн эрэлттэй байсан мэдээллүүд. Тэгвэл олон нийтийн эрж хайсан мэдээллийг төрөл зүйлээр нь ангилвал иймэрхүү жагсаалт гарч байна.
-2012 онд мэдээллийг нь хамгийн их хайсан хүмүүс-“One Direction” хамтлаг
-Хамгийн их хайсан дэглэм-Майкл Пелпсийн дэглэм
-Хамгийн их хайсан үйл явдал-Сэнди хар салхи
-Хамгийн их хайсан техник технологийн төхөөрөмж-iPad 3
-Хамгийн их хайсан брэнд: Louis Vuitton
-Хамгийн их хайсан дууны үг: Ганнам Стайл
-Хамгийн их хайсан зураг: “One Direction” хамтлагийн зургууд
Улирч буй 2012 онд хүмүүс юуг хамгийн их сонирхож байсныг “Google” компани өөрийн хайлтын системийн тусламжтайгаар тогтоолоо. Гэхдээ зөвхөн Америкийн хэмжээнд. Америкчууд энэ онд хэний тухай, бас юуны талаарх мэдээллийг “Google”-ээс хамгийн их хайж, уншсаныг дараахь жагсаалтаас харж болно. Энэ оны эхээр харамсалтайгаар хорвоог орхисон домогт дуучин Уитни Хьюстоны үхлийн дараа хүмүүс түүний талаарх мэдээллийг Google-ээс хайж байсан бол сар гаруйнхны өмнө болсон Сэнди хар салхи ч олны анхаарлыг хамгийн их татсан сэдвүүдийн нэг байжээ. Мэдээж, энэ оны хамгийн том үйл явдлын нэг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх мэдээллийг америкчууд анхаарлынхаа төвд байлгасны зэрэгээ урлаг спортоор ч амьсгалж, шинээр дэлгэцэнд гарсан “Hunger Games” кино, NBA-д шинээр төрсөн од Жереми Линий талаарх мэдээллийг ч нийтээрээ сонирхжээ. Ингээд жагсаалтын эхний 10 байрыг сонирхуулбал, 1. Уитни Хьюстон
2. Сэнди хар салхи
3. Сонгууль 2012 оны 12 дугаар сар 15
4. “Hunger Games” кино
5. Жереми Лин
6. Олимп-2012
7. Аманда Тодд
8. Ганнам Стайл
9. Майкл Кларк Дункан
10. Кони 2012
Эд бол америкчуудын дунд хамгийн эрэлттэй байсан мэдээллүүд. Тэгвэл олон нийтийн эрж хайсан мэдээллийг төрөл зүйлээр нь ангилвал иймэрхүү жагсаалт гарч байна.
-2012 онд мэдээллийг нь хамгийн их хайсан хүмүүс-“One Direction” хамтлаг
-Хамгийн их хайсан дэглэм-Майкл Пелпсийн дэглэм
-Хамгийн их хайсан үйл явдал-Сэнди хар салхи
-Хамгийн их хайсан техник технологийн төхөөрөмж-iPad 3
-Хамгийн их хайсан брэнд: Louis Vuitton
-Хамгийн их хайсан дууны үг: Ганнам Стайл
-Хамгийн их хайсан зураг: “One Direction” хамтлагийн зургууд
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























