Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
Миний хүүхдүүдээс ялгаа юу байхав, би 100 милийн тэртээгээс ирлээ

АНУ-ын Коннектикут мужийн Сэнди-Хук хотын бага сургуульд аймшигт аллага болж 27 хүн, тэдний дунд 5-10 насны 20 хүүхэд амь алдсанд америк даяар дөрвөн өдрийн эмгэнэл зарлаад байгаа бол хотынхон төдийгүй өөр хотынхон ч балчир хүүхдүүдийн хойноос гашуудаж байна.


Аллага болсны маргааш гэхэд л аймшигт хядлага болсон Ньютаун, Сэнди-Хук хот руу АНУ-ын өнцөг булан бүрээс янз бүрийн муж хотын дугаартай машинууд цувж тэр орчмын гудамж зам битүү бөглөрөөд байна. “Би энэ хотод өссөн, чимээ аниргүй, аюулгүй ямар сайхан газар билээ. Ийм явдал энд гарсан гэхэд итгэхгүй байна” гэж оюутан Элизабет хэлжээ. Хотын гудамжийг цагдаа нар хамгаалалтад авсан хэдий ч газар сайгүй хүмүүсийн тавьсан тоглоом, цэцэг, лаа үргэлжилж байгаа гэнэ. Чихмэл хулгана, нохой, шинэ жилийн буга, амьд цэцэг гудамжинд эцэс төгсгөлгүй үргэлжилсэн харагдана. Орон нутгийн сүм хүнээр дүүрч, ханандаа “Ямарч буруугүй бяцхан хүүхдүүд минь та нар бидний сэтгэл зүрхэнд мөнхөд оршино” гэсэн бичээс хадсан байна. 


Жимми Брэдли, Марта Балтис хоёр 160 км-ийн тэртээгээс амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлэхээр хүүхдүүдээ авч иржээ. “Хөөрхий балчир хүүхдүүд. Миний хүүхдүүдээс ялгаа юу байхав. Бид амь үрэгдсэн энэ багачуудын хойноос харамсч, тэднийг диваажинд төрүүлж өгнө үү хэмээн бурхнаас гуйхаар ирлээ. Хэдийгээр ийм явдал манай эх оронд тохиож өчнөөн хүнийг уй гашууд автуулсан ч дахиад ийм явдал бүү давтагдаасай” хэмээн Брэдли нулимсаа барьж чадахгүй толгой сэгсрэн хэлж байна.



Сэнди Хук хотын төв цэцэрлэг дэх сүлд модонд нэг ч тоглоом байхгүй харин 27 лаа өлгөж, “Амь үрэгдэгсдийн төлөө гашуудацгаая” гэж бичжээ.
Америк даяар дөрвөн өдрийн гашуудал зарлаж төрийн далбааг бөхийлгөсөн бол АНУ-ын нийслэл дэх гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрууд улс улсынхаа далбааг мөн бөхийлгөжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Ньютаун хотод ирж байна. Тэрээр энд аллагын үеэр амь үрэгдсэн хүмүүс, хүүхэд багачуудын ар гэрийнхэнтэй уулзах юм.


0 Сэтгэгдэл
Өрөвдмөөр юм аа, Бурхны оронд төрөх болтугай
Хамгийн их уншсан