Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
120 гаруй мянган америк зэвсгийн худалдаа хориглохыг шаардаж байна
Америкийн 120 гаруй мянган иргэн АНУ-ын Засаг захиргаанд хүсэлт гаргаж зэвсгийн чөлөөт худалдааг хязгаарлах арга хэмжээ авахыг шаардан гарын үсэг цуглуулж байна. АНУ-ын засаг захиргааны дүрмээр бол хамгийн багадаа 25 мянган гарын үсэг цуглуулбал тухайн асуудлыг ерөнхийлөгчийн аппарат авч үздэг юм байна. Долоо хоног бүр л сүм, худалдааны төв, сургуульд галт зэвсэг хэрэглэсэн халдлага болж байгаад эмзэглэсэн иргэд ийм санал дэвшүүлэхэд хүрсэн байна.
Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт 20 настай этгээд бага сургуульд гал нээж 27 хүний амь бүрэлгэсний 20 нь 6-7 настай хүүхэд байсан юм. Гэмт хэрэгтэн өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй автомат винтов, хоёр гар буугаар энэ хэргийг үйлдсэн юм.
Эрх баригчид болохоор асуудлыг заавал яаран шийдэх гэлгүйгээр эхлээд нухацтай ярилцаж хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Ерөнхийлөгч Барак Обама үүний өмнө зэвсгийн асуудлыг гарцаагүй шийдэх ёстой гэж байсан бол Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни “энэ бол өнөөдрийн асуудал биш” гэж тэмдэглэж байсан юм.

0 Сэтгэгдэл