Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.ГАНЦОГТ: ЖИЖИГ УУРХАЙ БОЛ БАЙГАЛЬ СҮЙТГЭГЧ
Байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэдний төлөөлөл болгож Дорнод аймгийн “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Ганцогттой ярилцлаа.
-Төрийн байгууллагын хийж чадахгүй эсвэл гүйцэтгэж амжихгүй байгаа ажлыг иргэний нийгмийн байгууллагууд хийх боломж хэр байна вэ?
-Гадаад орнуудын туршлагаас харвал төрөөс иргэний байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн төсөв баталдаг юм билээ. Тэр байгууллагууд нь хууль таниулах, төрийн зарим үйл ажиллагааг нь сурталчлах, ТББ-уудын чадавхийг бэхжүүлж ажилладаг. Энэ нь ерөөсөө иргэний байгууллагын оршин тогтнох орчин. Харамсалтай нь тэр орчин манайд хараахан бүрдээгүй, эхлэл төдий л явна. Одоогоор бид гадаадын “донор” байгууллагаас дэмжлэг авах журмаар л ажилладаг болохоор үйл ажиллагаа маань харьцангуй хязгаарлагдмал байгаа.
-Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний ниймгийн байгууллагын санал, дуу хоолойг засаг төр хэр хүлээж авч байна вэ. Та нарын зүгээс гаргасан санал хүсэлтийнхээ үр дүнг тооцож байв уу?
-Саналаа байнга хүргүүлж байдаг. Жишээлбэл, Байгаль орчны багц хуулийг батлахад олон зүйл заалт дутуу байна, бид хийе гэж саналаа өгч байсан. Сүүлийн үед бол бидний үгийг сонсч, хүлээж авдаг болоод байгаа. Гэхдээ хангалттай хэмжээнд биш.
Ер нь Монголд байгаль орчин хуулиараа хөгжих үү, цаашид дан ганц уул уурхайгаар амьдрах уу гэх мэт олон асуудлыг төрийн байгууллагын чихэнд хүргэж байна. Манай эвсэлд багтсан дийлэнх байгууллага нь уул уурхайн чиглэлээр ажилладаг юм. Бидний үздгээр одоогийн уурхайнуудаас шигшээд жижгийг нь хаах хэрэгтэй. Яагаад гэвэл жижиг уурхай ашиг бага олдог, тэр ашгаараа нөхөн сэргээлт хийнэ гэвэл алдагдал хүлээдэг. Тийм учраас газрын баялгийг нь авч баахан онгичсон газар болгогчид л болж байна. Гадаадад бол тодорхой хэмжээ, түвшин заагаад жижиг уурхайд зөвшөөрөл олгодоггүй. Ерөнхийдөө жижиг уурхай бол байгаль сүйтгэгч.
Монголчууд бол үйлдвэрлэгч биш. Үнэндээ өвөг дээдсээс үлдээсэн уул уурхайн баялгаа бид нэг дор тансаглаж, хойч үедээ юу ч үлдээхгүй дуусгах нь.
-Монголчууд тансаглаад байна гэж та хэллээ. Тэгвэл үүнийг талаар хазаарлах та бүхэн ямар ажил хийх бодолтой байна вэ?
-Тансаглал бол Европ, Азийн эдийн засагт хямрал авчирсан гол хүчин зүйл. Грекчүүд өдөрт дөрвөн цаг ажиллаад л тэтгэмж аваад явсны гайгаар одоо дампуурах дээрээ тулчихлаа. Европын улс орнууд ч хямарчихсан. Гэтэл өнөөдөр монголчууд хэрэгцээнээсээ хэт давсан хэрэглээтэй болж маш их шатахуун зарцуулдаг үнэтэй машин унаад, том хаус, ордонд амьдарч байна. Цаашид тансаглалаа хязгаарлаж сурах хэрэгтэй. Тансаглал, эд хөрөнгөний төлөөх шуналаа даван туулж чадвал бид улсаа хөгжүүлж чадна. Ямар нэг хуулийн болон хууль бус аргаар өөр хүний баялгийг булааж авч байгаагаас ялгаагүй хэрэг.
-Монголын хөгжилд тушаа болж байгаа зүйлийг тогтолцоондоо байгаа гэж бас үздэг. Энэ тухай юу хэлэх вэ?
-Дэлхийн хөгжилтэй улс орнуудад санхүүгийн бүх тогтолцоо нь нээлттэй, тодорхой. Хаана ямар бүтээгдэхүүн авч, зарж, орлого олж, татвар төлсөн бэ гэдэг нь цахим хэлбэрээр маш ойлгомжтой. Харин манай улсад зарлагаа өндөр болгож тооцуулдаг, борлуулалтын үнийг зохиомлоор хямд болгоод алдагдалтай харагдуулдаг. Энэ бүхний ард далд эдийн засаг гэгч бий болчихсон. Тэгэхээр нөгөөх баялгийн ашиг тус нь төрдөө очихын оронд хувь хүний халаас руу ороод байна. Хэрэв үүнийг нээлттэй тодорхой болгоод, илрүүлээд, санхүүгийн тогтолцоо найдвартай ажилладаг болчихвол одоогийн баялгийн ашиг доод тал нь 30-40 хувь нэмэгдэнэ гэж би боддог.
-“Петрочайна дачин Тамсаг” компаниар нөхөн төлбөр гаргуулахтай холбогдуулж та бүхэн мэдэгдэл хийж байсан. Тус компаниас та нарыг багагүй мөнгө нэхсэн тухай ч яригдаж байсан?
-“Петрочайна дачин Тамсаг” компаниас нөхөн сэргээлтийн төлбөр гаргуулах шүүх хуралд гурван шатандаа манай тал ялчихсан ч “Петрочайна дачин Тамсаг” компани бидний нэр төрд халдсан мэдэгдэл хийсэн. Байгаль орчны төлөөх манай эвслийг тус компанийн эсрэг гомдол гаргахдаа жил бүр 100 сая төгрөг бидэнд өгч бай гэх шаардлага тавьсан гэсэн агуулгатай. Энэ шалтгааны улмаас “Петрочайна дачин Тамсаг” нөхөн төлбөрийн мөнгийг гаргаж өгөөгүй гэж мэдэгдэлдээ дурдсан байна билээ. Үнэндээ бол тийм зүйл болоогүй, бидний нэр төрд халдсан явдал болж байгаа. Нөгөө талаар шүүгчдэд ташаа ойлголт өгөхөөр мэдэгдэл болсон.
Ер нь орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулж, нийгмийн хариуцлагатайгаар баялаг олборлож, ашиглаж байгаа компани тухайн бүс нутгийн хөгжилд тустай үйл ажиллагаа хийдэг олон улсын жишиг бий. Тэр стандартын дагуу орон нутагт юм хийж өгөх хэрэгтэй гэсэн санааг мушгин гуйвуулж бид өөрсөддөө авах гэж байгаа мэтээр тайлбарласан. Энэ асуудлаар гомдол гаргаж, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.
-Танай хөдөлгөөнийг байгалийн нөхөн сэргээлтийн төлбөрийг компаниас гаргуулах ажлыг Монголд эхлүүлсэн гэдэг юм билээ?
-Тийм ээ, манай “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн”-өөс “Петрочайна дачин Тамсаг” компанийн хийсэн ажилд мониторинг хийгээд нөхөн сэргээлт хийхийг шаардсан. Монгол Улсдаа хамгийн анх байгалийн нөхөн сэргээлтийн төлбөр гаргуулахаар болсон хөдөлгөөн. Энэ ажил амжилттай хэрэгжихэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн ихээр дэмжсэн. Яагаад гэвэл өмнө нь ийм том хэрэг огт шийдэгддэггүй байсан бол шүүхийн шинэ тогтолцоо гарч ирснээр гурван шатандаа манай тал ялчихаад байна шүү дээ.
Ганцогтоо Дорнодын Шинь Шинь компанийн хууль бус үйл ажиллагаанд анхаарлаа хандуулаач хаягдлын сан нь задарсан химийн бодистой ус нь байгаль орчинг хордуулаад удаж байна.
манай бажгар аравын хийсэн сайн үйлийн нэг мөн болой
9911-tei dugaar zarna. Utas-93133784
Байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэдний төлөөлөл болгож Дорнод аймгийн “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Ганцогттой ярилцлаа. -Төрийн байгууллагын хийж чадахгүй эсвэл гүйцэтгэж амжихгүй байгаа ажлыг иргэний нийгмийн байгууллагууд хийх боломж хэр байна вэ?
-Гадаад орнуудын туршлагаас харвал төрөөс иргэний байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн төсөв баталдаг юм билээ. Тэр байгууллагууд нь хууль таниулах, төрийн зарим үйл ажиллагааг нь сурталчлах, ТББ-уудын чадавхийг бэхжүүлж ажилладаг. Энэ нь ерөөсөө иргэний байгууллагын оршин тогтнох орчин. Харамсалтай нь тэр орчин манайд хараахан бүрдээгүй, эхлэл төдий л явна. Одоогоор бид гадаадын “донор” байгууллагаас дэмжлэг авах журмаар л ажилладаг болохоор үйл ажиллагаа маань харьцангуй хязгаарлагдмал байгаа.
-Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний ниймгийн байгууллагын санал, дуу хоолойг засаг төр хэр хүлээж авч байна вэ. Та нарын зүгээс гаргасан санал хүсэлтийнхээ үр дүнг тооцож байв уу?
-Саналаа байнга хүргүүлж байдаг. Жишээлбэл, Байгаль орчны багц хуулийг батлахад олон зүйл заалт дутуу байна, бид хийе гэж саналаа өгч байсан. Сүүлийн үед бол бидний үгийг сонсч, хүлээж авдаг болоод байгаа. Гэхдээ хангалттай хэмжээнд биш.
Ер нь Монголд байгаль орчин хуулиараа хөгжих үү, цаашид дан ганц уул уурхайгаар амьдрах уу гэх мэт олон асуудлыг төрийн байгууллагын чихэнд хүргэж байна. Манай эвсэлд багтсан дийлэнх байгууллага нь уул уурхайн чиглэлээр ажилладаг юм. Бидний үздгээр одоогийн уурхайнуудаас шигшээд жижгийг нь хаах хэрэгтэй. Яагаад гэвэл жижиг уурхай ашиг бага олдог, тэр ашгаараа нөхөн сэргээлт хийнэ гэвэл алдагдал хүлээдэг. Тийм учраас газрын баялгийг нь авч баахан онгичсон газар болгогчид л болж байна. Гадаадад бол тодорхой хэмжээ, түвшин заагаад жижиг уурхайд зөвшөөрөл олгодоггүй. Ерөнхийдөө жижиг уурхай бол байгаль сүйтгэгч.
Монголчууд бол үйлдвэрлэгч биш. Үнэндээ өвөг дээдсээс үлдээсэн уул уурхайн баялгаа бид нэг дор тансаглаж, хойч үедээ юу ч үлдээхгүй дуусгах нь.
-Монголчууд тансаглаад байна гэж та хэллээ. Тэгвэл үүнийг талаар хазаарлах та бүхэн ямар ажил хийх бодолтой байна вэ?
-Тансаглал бол Европ, Азийн эдийн засагт хямрал авчирсан гол хүчин зүйл. Грекчүүд өдөрт дөрвөн цаг ажиллаад л тэтгэмж аваад явсны гайгаар одоо дампуурах дээрээ тулчихлаа. Европын улс орнууд ч хямарчихсан. Гэтэл өнөөдөр монголчууд хэрэгцээнээсээ хэт давсан хэрэглээтэй болж маш их шатахуун зарцуулдаг үнэтэй машин унаад, том хаус, ордонд амьдарч байна. Цаашид тансаглалаа хязгаарлаж сурах хэрэгтэй. Тансаглал, эд хөрөнгөний төлөөх шуналаа даван туулж чадвал бид улсаа хөгжүүлж чадна. Ямар нэг хуулийн болон хууль бус аргаар өөр хүний баялгийг булааж авч байгаагаас ялгаагүй хэрэг.
-Монголын хөгжилд тушаа болж байгаа зүйлийг тогтолцоондоо байгаа гэж бас үздэг. Энэ тухай юу хэлэх вэ?
-Дэлхийн хөгжилтэй улс орнуудад санхүүгийн бүх тогтолцоо нь нээлттэй, тодорхой. Хаана ямар бүтээгдэхүүн авч, зарж, орлого олж, татвар төлсөн бэ гэдэг нь цахим хэлбэрээр маш ойлгомжтой. Харин манай улсад зарлагаа өндөр болгож тооцуулдаг, борлуулалтын үнийг зохиомлоор хямд болгоод алдагдалтай харагдуулдаг. Энэ бүхний ард далд эдийн засаг гэгч бий болчихсон. Тэгэхээр нөгөөх баялгийн ашиг тус нь төрдөө очихын оронд хувь хүний халаас руу ороод байна. Хэрэв үүнийг нээлттэй тодорхой болгоод, илрүүлээд, санхүүгийн тогтолцоо найдвартай ажилладаг болчихвол одоогийн баялгийн ашиг доод тал нь 30-40 хувь нэмэгдэнэ гэж би боддог.
-“Петрочайна дачин Тамсаг” компаниар нөхөн төлбөр гаргуулахтай холбогдуулж та бүхэн мэдэгдэл хийж байсан. Тус компаниас та нарыг багагүй мөнгө нэхсэн тухай ч яригдаж байсан?
-“Петрочайна дачин Тамсаг” компаниас нөхөн сэргээлтийн төлбөр гаргуулах шүүх хуралд гурван шатандаа манай тал ялчихсан ч “Петрочайна дачин Тамсаг” компани бидний нэр төрд халдсан мэдэгдэл хийсэн. Байгаль орчны төлөөх манай эвслийг тус компанийн эсрэг гомдол гаргахдаа жил бүр 100 сая төгрөг бидэнд өгч бай гэх шаардлага тавьсан гэсэн агуулгатай. Энэ шалтгааны улмаас “Петрочайна дачин Тамсаг” нөхөн төлбөрийн мөнгийг гаргаж өгөөгүй гэж мэдэгдэлдээ дурдсан байна билээ. Үнэндээ бол тийм зүйл болоогүй, бидний нэр төрд халдсан явдал болж байгаа. Нөгөө талаар шүүгчдэд ташаа ойлголт өгөхөөр мэдэгдэл болсон.
Ер нь орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулж, нийгмийн хариуцлагатайгаар баялаг олборлож, ашиглаж байгаа компани тухайн бүс нутгийн хөгжилд тустай үйл ажиллагаа хийдэг олон улсын жишиг бий. Тэр стандартын дагуу орон нутагт юм хийж өгөх хэрэгтэй гэсэн санааг мушгин гуйвуулж бид өөрсөддөө авах гэж байгаа мэтээр тайлбарласан. Энэ асуудлаар гомдол гаргаж, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.
-Танай хөдөлгөөнийг байгалийн нөхөн сэргээлтийн төлбөрийг компаниас гаргуулах ажлыг Монголд эхлүүлсэн гэдэг юм билээ?
-Тийм ээ, манай “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн”-өөс “Петрочайна дачин Тамсаг” компанийн хийсэн ажилд мониторинг хийгээд нөхөн сэргээлт хийхийг шаардсан. Монгол Улсдаа хамгийн анх байгалийн нөхөн сэргээлтийн төлбөр гаргуулахаар болсон хөдөлгөөн. Энэ ажил амжилттай хэрэгжихэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн ихээр дэмжсэн. Яагаад гэвэл өмнө нь ийм том хэрэг огт шийдэгддэггүй байсан бол шүүхийн шинэ тогтолцоо гарч ирснээр гурван шатандаа манай тал ялчихаад байна шүү дээ.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
Nuurs
Nuursenees busadiig n shuud haah heregtei.yaj iigeed amidarch l taara
2012.12.21
2012.12.18
2012.12.18
2012.12.18




















