Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Оны онцлох хүн болох магадлалтай найман нэр дэвшигчийг зарлав
“Time”
сэтгүүл оны онцлох хүнийг нэрлэхээс 24 цагийн өмнө 2012 оны онцлох хүн
болох хамгийн өндөр магадлалтай хэмээн найман нэр дэвшигчийг зарлав. Энэ
найман хүний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Пакистаны тэмцэгч охин
Малала Юсафзай, Египетийн Ерөнхийлөгч Мухамед Морси, Билл болон Хиллари
Клинтон нар улс төрийн үйл хэргээр, харин бизнесийн ертөнцөөс “Yahoo”
компанийн гүйцэтгэх захирал Марисса Мэйер, “Apple” компанийн СЕО Тим
Күүк нар багтжээ.
“Time” сэтгүүл оны онцлох хүнийг нэрлэхдээ онлайн санал асуулга болон өөрийн редакторуудын санал болгосныг үндэслэн тогтоодог. Тухайлбал, энэ оны онцлох хүн хэн бэ гэсэн санал асуулгад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 5,6 сая саналаар тэргүүлээд байгаа ч “Time”-ын редакторууд хараахан өөрсдийн саналаа эцэслэн гаргаагүй байгаа юм. Тэд дээрх найман нэр дэвшигчээс сонголтоо хийх юм.
Тухайн ондоо дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байж, олны үйл хэрэгт сайнаар эсвэл муугаар нөлөөлсөн хүчирхэг хүмүүсийг “Time” сэтгүүл онцлон нэрлэдэг уламжлал 1927 оноос хойш үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн онд оны онцлох хүнээр “Жагсагч” буюу Арабын ертөнцөд дэгдсэн хувьсгалыг хийсэн тэмцэгч, босогчдыг зарласан нь яах аргагүй 2011 оны өнгө төрхийг тодорхойлсон хүмүүсийг олж нэрлэсэн хэрэг байсан. Тэгвэл энэ удаа буюу 2012 оны өнгө төрхийг тодорхойлсон хүн таны хувьд хэн байв гэдгийг “Time” сэтгүүл маргааш зарлана.
“Time”
сэтгүүл оны онцлох хүнийг нэрлэхээс 24 цагийн өмнө 2012 оны онцлох хүн
болох хамгийн өндөр магадлалтай хэмээн найман нэр дэвшигчийг зарлав. Энэ
найман хүний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Пакистаны тэмцэгч охин
Малала Юсафзай, Египетийн Ерөнхийлөгч Мухамед Морси, Билл болон Хиллари
Клинтон нар улс төрийн үйл хэргээр, харин бизнесийн ертөнцөөс “Yahoo”
компанийн гүйцэтгэх захирал Марисса Мэйер, “Apple” компанийн СЕО Тим
Күүк нар багтжээ.“Time” сэтгүүл оны онцлох хүнийг нэрлэхдээ онлайн санал асуулга болон өөрийн редакторуудын санал болгосныг үндэслэн тогтоодог. Тухайлбал, энэ оны онцлох хүн хэн бэ гэсэн санал асуулгад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 5,6 сая саналаар тэргүүлээд байгаа ч “Time”-ын редакторууд хараахан өөрсдийн саналаа эцэслэн гаргаагүй байгаа юм. Тэд дээрх найман нэр дэвшигчээс сонголтоо хийх юм.
Тухайн ондоо дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байж, олны үйл хэрэгт сайнаар эсвэл муугаар нөлөөлсөн хүчирхэг хүмүүсийг “Time” сэтгүүл онцлон нэрлэдэг уламжлал 1927 оноос хойш үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн онд оны онцлох хүнээр “Жагсагч” буюу Арабын ертөнцөд дэгдсэн хувьсгалыг хийсэн тэмцэгч, босогчдыг зарласан нь яах аргагүй 2011 оны өнгө төрхийг тодорхойлсон хүмүүсийг олж нэрлэсэн хэрэг байсан. Тэгвэл энэ удаа буюу 2012 оны өнгө төрхийг тодорхойлсон хүн таны хувьд хэн байв гэдгийг “Time” сэтгүүл маргааш зарлана.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























