Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хэвтэрт байгаа У.Чавес амьсгалын замын халдвар авчээ
Кубын Гавана хотод хорт хавдрын мэс заслын дараахь эмчилгээгээ хийлгэж байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес амьсгалын замын халдвар авчээ. Гэхдээ халдварыг хяналтанд авсан, эмчилгээ хийлгэж байгаа хэмээн албаныхан мэдэгдэж байна. У.Чавес шиг хүнд мэс засалд орсон өвчтөнүүдэд иймэрхүү явдал түгээмэл тохиолддог тул айлтгүй гэнэ.
Зургаан цаг үргэлжилсэн мэс засалд орж, хагалгааны үеэр цус алдсан учраас У.Чавесын бие тэнхэртлээ нэлээд хугацаа шаардлагатай гэж эмч нар нь хэлж байгаа аж. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулаад байгаа тэрээр ирэх сарын 10-нд тангараг өргөх ёстой. Гэвч тэр болтол У.Чавесын бие илааршиж сайжрах нь эргэлзээтэй тул тангарагийн ёслолдоо өөрийн биеэр оролцож чадахгүй ч байж мэднэ гэсэн мэдээллийг Венесуэлийн эрх баригчид өгч байна. У.Чавесын залгамжлагч хэмээн нэрлэгдсэн дэд Ерөнхийлөгч Николас Мадуро хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн тухай мэдээлэл хийхдээ хоолой нь сааралтаж, маш хүнд өнгө тоноор ярьсан нь олон нийтийн санаа бодлыг үймрүүлж, асуудлыг хэтэрхий ноцтой болгон ярилаа гэсэн шүүмжлэлд өртсөн. Гэвч Н.Мадуро хэлэхдээ У.Чавес өөрөө болзошгүй явдалд ард түмнийхээ сэтгэл санааг бэлтгэ гэсэн үүрэг өгсөн учраас ингэж нууж хаалгүй ярьж байна хэмээн мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан