Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эгчийгээ хөнөөсөн алуурчинтай хуримаа хийхээр зөвшөөрчээ
Аргентинд Эдит Касас хэмээх 23 настай эмэгтэй ихрийн өрөөсөн эгчийгээ хөнөөсөн алуурчинтай хуримаа хийхээр зөвшөөрчээ. Түүний ихэр хоёр жилийн өмнө бусдын гарт амиа алдсан бөгөөд энэ хэрэгт сэжиглэгдэн яллагдаад, одоо 13 жилийн ялтай шоронд хоригдож байгаа Виктор Цинголани гэгч этгээдтэй тэрээр гэрлэх гэж байгаа гэнэ.  Тэд өнөөдөр Санта Круз дэх шоронд хуримаа хийхээр төлөвлөсөн байна.
Виктор Цинголани гэгч нь амь үрэгдсэн бүсгүйтэй мөн л хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд одоо харин амьд үлдсэн ихэрт нь хайртай гэж сийхгүй ярьж байгаа аж. Тэд бүр талийгаач ихрийн тухай байнга ярилцдаг хэмээн орон нутгийнхаа сонинд ярьжээ.
Бүсгүйн эцэг эх энэ явдлыг булай шившиг гээд, охиноо дахин харахгүй хэмээн холбоо харилцаагаа тасалсан байна. Ээж нь охиноо сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон байна гэдэгт эргэлзэхгүй итгэж байна гэсэн бол эцэг нь дахин гэрийнхээ босгыг алхуулахгүй гэжээ.
Амь үрэгдсэн ихрийг Жоана Касас гэдэг, загвар өмсөгч байжээ. Түүнийг 2010 оны долдугаар сард хоёр сумны шархтай, нас барсан байхыг олсон байна. Энэ хэрэгт өөр нэг эрэгтэй сэжиглэгдэж байгаа бөгөөд  тухайн үед хохирогчийн найз залуу байсан Марко Диаз гэгч тэр этгээд одоо шүүх хурлаас ял сонсохоор хүлээж байгаа аж.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Эгчийгээ гэвэл дүү нь байж таарна, үгүй юм бол ядаж эгчийг нь гэж зөв буулгачихаад олон нийтийн сүлжээнд суртал ухуулдалдаа мөнгөний туламнуудаа, дэлхийтэйгээ хамт сүйрч байвал таарсан усан тэнэгүүд
Эгчийгээ хөнөөсөн гэх өгүүлбэрээ уншаад ичиж үхдээ
Хамгийн их уншсан