Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Дахиад хэд гэж” Америкийн одод буу эзэмшихийн эсрэг хамтдаа зогсов

Бионсе Ноулес, Женнифер Анистон, Гвинет Пэлтроу, Риз Витерспүн, Камерон Диаз, Жэмми Фокс зэрэг Америкийн шоу бизнесийн ертөнцийн алдартай одод галт зэвсэг эзэмших хуулийн эсрэг кампанид нэгджээ. Дахиад хэд гэж? хэмээн асуух тэдний энэхүү  кампанит ажил бол хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотод гарсан аймшигт хэргийн дараа галт зэвсэг эзэмшихийг хуулиар хориглох хэрэгтэй гэсэн олон нийтийн санаачилга юм. 6-7 насны 20 хүүхэд, зургаан эмэгтэйн амь нас үрэгдсэн энэхүү балмад хэрцгий гэмт хэрэг АНУ-д хэн дуртай нь гэртээ галт зэвсэг хадгалж байхыг зөвшөөрсөн хуулиа эргэж харах цаг аль эрт болсныг харуулсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама энэ явдлаас улбаалан дээрх хуулийг өөрчлөх томоохон төлөвлөгөө гаргана хэмээн амласан боловч, хууль тогтоогчдыг нэн даруй хөдөлгөхийн тулд олон нийтийн ийм санаачилга, хөдөлгөөн, шаардлага чухал юм.


Оддын нэгдсэн “Төлөвлөгөө шаардъя” хэмээх энэхүү үндэсний хэмжээний кампанийн гол уриалга нь энэ видео юм. Үүнд “Хууль тогтоогчид хууль дүрмээ чангатгах гэсээр байтал дахиад хэдэн сургууль, хэдэн анги, хэдэн кино театр, хэдэн ээж, хэдэн хүүхэд, хэдэн аав гэмт хэргийн золиос болох вэ” хэмээн асуужээ. Тэд мөн 1999 оноос хойш Америкт гарсан галт зэвсгээр олон нийтийн газар олон арван хүний аминд хүрсэн хэргүүдийн жагсаалтаас “Виржиния Тех, Туксон, Аврора, Форт Хүүд, Оак Крийк, Ньютаун” хэмээн дурдаад “Дахиад хэд гэж” хэмээн асуусан байна.


Оддын энэхүү кампанийг дэмжиж  АНУ-ын 750 хотын захирагч, 750 мянган хүн гарын үсэг зуран нэгдээд байгаа аж.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан