Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Тавдугаар цахилаан станцын байршлыг эцэслэн шийдвэрлэлээ
“Улаанбаатарын дулааны цахилгаан станц V”-ыг барих байршлыг өнөөдрийн хурлаар эцэслэн шийдвэрлэлээ. Тус станцыг Ургах наран хорооллын урд талд авто зам, төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд барихаар болж байна. Иймээс тус байршилд станц барихад шаардлагатай 43 га газар олгохыг Нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа. Түүнчлэн, V станц барих шинэ байршлын холбогдох судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж баталгаажуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт үүрэг болголоо. Үүний зэрэгцээ станцыг барьж ашиглахад шаардагдах ус хангамж, нүүрс тээвэр, үнс зайлуулах асуудлыг шийдвэрлэхэд Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн удирдлага хамтран ажиллахаар болж байна.

0 Сэтгэгдэл