Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС БОНД” 2012 ОНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРЧЭЭ
Монгол Улс дэлхийн зах зээлд таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргах хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд” амжилттай арилжаалаад байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын бондыг дэлхийн зарим нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллага 2012 оны шилдгээр шалгаруулсан байна. Тухайлбал, “Finance Asia” сэтгүүлээс 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Монгол Улсын бондын шилдэг арилжаа-2012” шагналыг олгосон байна. Тус сэтгүүлээс энэхүү нэр хүндтэй шагналыг олгохдоо “Ази тивээс Засгийн газрын бонд гаргасан улс орон тийм ч олон байдаггүй. Монгол Улсын Засгийн Газар 1.5 тэрбум ам долларын бондыг хоёр үе шаттай гаргасан явдал нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татлаа. Монгол Улсын хувьд энэ нь Засгийн газрын анхны бонд, олон улсын зах зээлд нэг удаагийн гаргалтаар 1.5 тэрбум ам долларын хөрөнгө босгож чадсан нь том амжилт юм. 10 жилийн хугацаатай гаргасан энэхүү бондын хүү жилийн 5.125 хувиар тогтоогдсон. Энэ нь, 60 тэрбум ам.долларын эдийн засагтай, хэд хэдэн удаа олон улсын зах зээлд бонд гаргаж байсан, харьцангуй туршлагатай зээлдэгч болох Шри Ланк улсын 2007 онд анх гаргасан бондын хүүнээс доогуур байгаа нь маш амжилттай үзүүлэлт юм” хэмээн онцолжээ.
Түүнчлэн тус сэтгүүлээс “Засгийн газрын шилдэг бонд-2012” шагналыг “Чингис” бондод олгосон байна.Тэд “Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид хоёр баг болон хуваагдаж, олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг долоо хоногийн турш зохион байгуулж, нэг өдрийн дотор 15 тэрбум ам.долларын захиалга авсан нь дэлхийн зах зээлд анх удаа бонд гаргаж байгаа улсын хувьд маш том амжилт” хэмээн үнэлжээ. Хүүгийн хувьд таван жилийнхийг 4.5 - 4.125 хувь, 10 жилийнхийг 5.5 – 5.125 хувиар тогтоогдохоор урьдчилсан байдлаар таамаглаж байсантай харьцуулахад хүү нь хамгийн доод хязгаар буюу жилийн 4.125 хувь ба 5.125 хувь дээр тогтоогдсон нь Монгол Улсын хувьд шинэ шалгуур үзүүлэлт.
Энэхүү үзүүлэлт нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2017 он хүртэл хугацаатай гаргаж байсан бондын хүүгээс доогуур тогтоогдсон нь Монгол Улсын эрсдэлийг бууруулж, үнэлгээг өөрчилсөн гэнэ. Эл бонд нь Монгол Улсын ДНБ-ий 15 хувьтай тэнцүү, улсын валютын нөөцийнхөөс илүү байгаа юм. ОУВС-аас Монгол Улсын ДНБ 2012 онд 9.9 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.

0 Сэтгэгдэл