Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нью-Делид жагсаал болж 140 орчим хүн нэрвэгдлээ
Энэтхэгийн Нью-Делид болсон жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч 143 хүн нэрвэгдсэний 78 нь цагдаагийн ажилтан байлаа гэж The Hindustan Times мэдээллээ. Цагдаагийнхан жагсагчдын өөдөөс нулимс асгаруулагч хий ашиглаж, сүүлдээ гал нээхэд хүрсэн байна. 23-ны өдөр цагдаагийнхан хотын төвд Засгийн газрын байрны өмнө жагсаал хийхийг хориглосон юм. Харамсалтай нь орой тийшээ жагсагчид хотын төв рүү орж ирэн цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Цагдаагийнхан нөхцөл байдлыг танхайчууд жагсагчдыг үймүүлж башин барилгыг эвлэхийг уриалсан учраас хууль сахиулагчид аргагүйн эрхэнд хүч хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Нью-Делид оюутнуудыг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан нь олны дургүйцлийн хүргэж зургаа дахь хоногтоо ийм жагсаал цуглаан болж байгаа юм. Охидыг хүчиндсэн эрэгтэйг цаазлахыг олон нийт шаардаж байгаа юм. 21-ний өдөр жагсагчид хотын төвийн замыг хааж, ерөнхийлөгчийн ордонд нэвтрэхийг оролдон хууль сахиулагчдыг чулуугаар шидэж эхэлсэн учраас цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу  ашиглажээ.
Арванхоёрдугаар сарын 16-нд 23 настай оюутан эмэгтэй 28 настай найзтайгаа автобусаар явж байхад нь зургаан согтуу хүн дайрч, хоёуланг нь зодон эмэгтэйг хүчирхийлсэн юм. Гэмтнүүдийг баривчилсан ч энэтхэгийн олон нийт эсэргүүцлээ илэрхийлэн энд тэндгүй жагсч эхэлсэн байна. Жагсаал цуглаан энэтхэгт аюулгүй байдлыг сахиулах талаар бололцоотой бүхнийг хийх, гэмт хэрэгтнүүдийг цаазлах, үгүйдээ л насаар нь хорихыг шаардаж байгаа юм. Мөн хэлмэгдсэн эмэгтэйд эмчилгээний мөнгө төлөхийг шаардаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан