Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Их хүйтнээс болж Оросын мянга гаруй хүн нэрвэгджээ
Оросын нутгаар сүүлийн хэдэн хоног хэт хүйтэрсний улмаас 1200 гаруй хүн нэрвэгдсэний 88 нь хөлдөж үхсэн байна. 500 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. “Хүйтний улмаас 1210 хүн хөлдөж бэртэл гэмтэл авсны 538-ыг нь эмнэлэгт хэвтүүлсэн, 88 хүн хөлдөж амиа алдлаа” гэж нийслэлийн эрүүл мэндийн газар мэдээлжээ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд л долоон хүн хөлдөж үхсэний нэг нь хүүхэд байжээ. 164 хүн хөлдөж бэртэл гэмтэл авсны 69-ийг нь хэвтүүлэн эмчилжээ. Орост их хүйтэн эхэлж нийслэл Москвад 18 градус хүрч байгаа бол Сибирьт бүр 50 градус хүрч байгаа юм. Үүнээс бол олон газарт халаалтын доголдол гарч, сургуулиудыг хаахад хүргээд байна. Энэ сарын 27-28-наас эргээд дулаарна гэж цаг уурынхан мэдээлж байна.
0 Сэтгэгдэл
























