Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
МИАТ 2013 оноос шинэ Боинг онгоцоор үйлчилнэ

Зам тээврийн яам иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс түрээсийн онгоцоор олон улсын нислэг үйлдэж ирсэн байдалд цэг тавихаар болжээ. Тодруулбал, МИАТ ХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу худалдан авах гурван хөлгийн эхнийх нь 2013 оноос нислэг үйлдэж эхлэх нь.
МИАТ ХК нь БОИНГ компаниас нийт гурван онгоц худалдан авахаар тохиролцсон билээ. Ирэх оноос эхлэн нисэх БОИНГ 767-300ER нь дунд оврын онгоцны дотоод заслын загварыг АНУ-ын “Тийг” компани манай орны соёл, уламжлалд тохируулан гаргасан байна. “Боинг767” агаарын хөлөг нь зорчигчийн ая тав тухыг бүрэн хангасан, бизнес 25, энгийн ангиллын 195 суудалтай аж. Бизнес ангиллын суудал нь 170 градусын налалттай, нислэгийн туршид зорчигч өөрийн сонирхсон телевизийн хөтөлбөрөө сонгон үзэх боломжийг бүрдүүлж суудал болгоны өмнө 15 инчийн “Panasonic” брэндийн дэлгэц байршуулжээ.
Харин үлдсэн хоёр онгоц буюу БОИНГ 737-800 агаарын хөлөг нь 2016 оноос нислэг үйлдэж эхлэх юм байна.

0 Сэтгэгдэл