Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирид химийн зэвсэг хэрэглэж байгааг оросууд няцаалаа
Сирид суугаа ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн нарийн бичгйин дарга Сергей Марков “Яг өнөөдөр сирийн армийн зүгээс ч, сөрөг хүчний талаас ч химийн зэвсэг хэрэглэсэн тухай ямар нэгэн баримт нотолгоо манай ЭСЯ-нд байхгүй байна” гэж мэдэгдсэн байна. Харин Лондонд төвтэй Сири дэх хүний эрхийг хангах ажиглах зөвлөлийн тэргүүн Абдель Рахман “Энэ бол химийн зэвсэг биш. Гэхдээ олон улсад хориглосон зэвсэг гэдгийг бид мэдэж байгаа” гэсэн байна. Үүнтэй зэрэгцээд Башар Асадын Засгийн газар химийн зэвсэг хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров илэрхийлээд хэрэв ингэвэл “улс төрийн хувьд амиа хорлосон” хэрэг болно гэсэн байна. Лавров ярианыхаа явцад Москвад байгаа мэдээллээр бол Сирид химийн зэвсэг байгаа, гэхдээ Асадын Засгийн газар түүнийг сүр хүчээ харуулах зорилгоор биш харин аюулгүй байдлаа хамгаалах, зэвсгээ хадгалж байгаа газруудаа хамгаалж тэнцвэржүүлэх зориулалттай юм гэсэн байна.
Үүний өмнөхөн Хомс хотыг эзлээд байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг амьсгалын зам боогдуулах үл мэдэгдэх хий ашигласан талаар телевизийн “Аль Жазира” болон “Аль Арабия” сувгууд мэдээлсэн юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан