Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Македоны сөрөг хүчин ард түмнээ бослогод уриаллаа
Македоны сөрөг хүчний удирдагч Бранко Црвенковский өөрийн талынхныг болон нийт ард түмнийг парламентаар баталсан 2013 оны төсвийг эсэргүүцэн босохыг уриаллаа. Харин эрх баригч намынхан үүнийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэж байна. Ирэх оны төсөв баталсны дараа парламентын танхимд эмх замбараагүй болж маргаан гарсан юм. Энэ үеэх болсон зодоонд хоёр ч эмэгтэй депутат, Ерөнхий сайд асан Радмила Шекеринская, депутат Весна Бендевская нар бэртэл авчээ.
Сөрөг хүчнийхэн төсөв хэлэлцэж байхад нийт зарлагыг 204 сая еврогоор танаж болох санал дэвшүүлсэн ч эрх баригчид түүнийг нь хүлээн авалгүй няцаасан юм. Өчигдөр маргаан улам ширүүсч парламентын ордны гадаа төсвийн талынхан болон эсэргүүцэгч хэдэн мянган хүн цугларсан юм. Тэдний зарим нь парлментын ордонд нэвтрэхийг оролдоход цагдаагийнхан хоригложээ. Энэ үеэр хууль сахиулагчдаас 11 нь бас бэртэл авсан байна. Дуулиан тариад байгаа 2,7 тэрбум еврогийн төсвийн алдагдал нь ДНБ-ний 3,5 хувьтай тэнцээд байгаа юм. “Энэ улс оронд Үндсэн хууль ч гэж алга, ардчилал, парламент ч гэж алга. Нэг талд нь дарангуйлагч дэглэм, нөгөө талд нь ард түмэн л байна” гэж Црвенковский хэлжээ.
Харин Ерөнхий сайд Николай Груевский тэргүүтэй эрх баригч намынхан Црвенковскийг “Хууль бус, хүчирхийллийн замаар Засгийн эрхийг авах гэлээ” хэмээн шүүмжилж байна.
Македоны сөрөг хүчний удирдагч Бранко Црвенковский өөрийн талынхныг болон нийт ард түмнийг парламентаар баталсан 2013 оны төсвийг эсэргүүцэн босохыг уриаллаа. Харин эрх баригч намынхан үүнийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэж байна. Ирэх оны төсөв баталсны дараа парламентын танхимд эмх замбараагүй болж маргаан гарсан юм. Энэ үеэх болсон зодоонд хоёр ч эмэгтэй депутат, Ерөнхий сайд асан Радмила Шекеринская, депутат Весна Бендевская нар бэртэл авчээ. Сөрөг хүчнийхэн төсөв хэлэлцэж байхад нийт зарлагыг 204 сая еврогоор танаж болох санал дэвшүүлсэн ч эрх баригчид түүнийг нь хүлээн авалгүй няцаасан юм. Өчигдөр маргаан улам ширүүсч парламентын ордны гадаа төсвийн талынхан болон эсэргүүцэгч хэдэн мянган хүн цугларсан юм. Тэдний зарим нь парлментын ордонд нэвтрэхийг оролдоход цагдаагийнхан хоригложээ. Энэ үеэр хууль сахиулагчдаас 11 нь бас бэртэл авсан байна. Дуулиан тариад байгаа 2,7 тэрбум еврогийн төсвийн алдагдал нь ДНБ-ний 3,5 хувьтай тэнцээд байгаа юм. “Энэ улс оронд Үндсэн хууль ч гэж алга, ардчилал, парламент ч гэж алга. Нэг талд нь дарангуйлагч дэглэм, нөгөө талд нь ард түмэн л байна” гэж Црвенковский хэлжээ.
Харин Ерөнхий сайд Николай Груевский тэргүүтэй эрх баригч намынхан Црвенковскийг “Хууль бус, хүчирхийллийн замаар Засгийн эрхийг авах гэлээ” хэмээн шүүмжилж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























