Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
340 мянган төгрөгийг маргаашнаас олгоно
Хүний хөгжил сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөх ёстой ч өнгөрсөн хугацаанд 660 мянган төгрөгийг олгоод байгаа. Тэгвэл үлдэгдэл мөнгө болох 340 мянган төгрөгийг маргаанаас эхлэн олгоно гэдгээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ. Түүний өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн 326000 хүн байгаа аж. Эдгээр иргэнд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртээх тул 334.2 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд суулгажээ. Гэхдээ энэ мөнгийг Засгийн газрын бондоос санхүүжүүлсэн гэдгийг салбарын сайд онцолсон юм. Гэхдээ энэ нь бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 1,5 тэрбум ам.долларын бонд бус Засгийн газрын дотоодын бонд аж.
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ мөнгөө авахдаа ХААН, Хадгаламж, Капитал банкуудаас 340 мянган төгрөгөө авах боломжтой аж. Харин өмнө нь нэг сая төгрөгөө авч чадаагүй байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хишиг, хувийн 21 мянган төгрөгөө авч байсан банкуудаасаа авах аж. Гэхдээ энэ мөнгийг авах гэж заавал урт дараалал үүсгэх шаардлагагүй гэнэ. Мөнгийг нь тухайн хүний нэрийн дансанд байршуулсан болохоор хэдий ч авч боломжтой аж.
өнгөрсөн жилийн тухайд 279432 иргэн 660 мянган төгрөгөө авсан бол 27493 иргэн нэг сая төгрөгөө бүтнээр нь авсан байна. Үүнд нийтдээ 211.9 тэрбум төгрөг зарцуулжээ.
Хүний хөгжил сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөх ёстой ч өнгөрсөн хугацаанд 660 мянган төгрөгийг олгоод байгаа. Тэгвэл үлдэгдэл мөнгө болох 340 мянган төгрөгийг маргаанаас эхлэн олгоно гэдгээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ. Түүний өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн 326000 хүн байгаа аж. Эдгээр иргэнд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртээх тул 334.2 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд суулгажээ. Гэхдээ энэ мөнгийг Засгийн газрын бондоос санхүүжүүлсэн гэдгийг салбарын сайд онцолсон юм. Гэхдээ энэ нь бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 1,5 тэрбум ам.долларын бонд бус Засгийн газрын дотоодын бонд аж. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ мөнгөө авахдаа ХААН, Хадгаламж, Капитал банкуудаас 340 мянган төгрөгөө авах боломжтой аж. Харин өмнө нь нэг сая төгрөгөө авч чадаагүй байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хишиг, хувийн 21 мянган төгрөгөө авч байсан банкуудаасаа авах аж. Гэхдээ энэ мөнгийг авах гэж заавал урт дараалал үүсгэх шаардлагагүй гэнэ. Мөнгийг нь тухайн хүний нэрийн дансанд байршуулсан болохоор хэдий ч авч боломжтой аж.
өнгөрсөн жилийн тухайд 279432 иргэн 660 мянган төгрөгөө авсан бол 27493 иргэн нэг сая төгрөгөө бүтнээр нь авсан байна. Үүнд нийтдээ 211.9 тэрбум төгрөг зарцуулжээ.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























