Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
Оросуудын ихэнх нь шинэ оноо гэртээ угтана
Оросуудаас авсан санал асуулгаар тэдний ихэнх нь буюу 73 хувь нь уламжлал ёсоор шинэ оныг гэртээ,  гэр бүлийнхэнтэйгээ хамт угтана гэсэн байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 16 хувь нь л бусдынд зочлохоор явна гэжээ. Харин дөнгөж нэг хувь орчим нь л зоогийн газарт, хотоос гарч, зуслан дээр угтана гэсэн хариу өгчээ.
Хүмүүсийн тал орчим хувь нь буюу 54 хувь нь хуучин оноо үдэх, шинэ оноо угтах ёслолыг нэг их сүр дуулиан болгохгүйгээр тэмдэглэнэ гэсэн бол гуравны нэг нь өөдрөгөөр угтана гэжээ. Өнгөрч байгаа оны хувьд оросуудын 53 хувьд нь гэр бүлийнхэнд нь сайн сайхан жил байсан гэсэн ч улс орны хувьд хүндхэн байсан гэсэн хариу өгсөн байна. Харин ирж байгаа 2013 оны тухайд 59 хувь нь улс орны тухайд ч гэр бүлийнх нь хувьд ч сайн сайхан жил болно гэжээ.
Шинэ жилийн босгон дээр оросуудын 35 хувь нь баяр баясгалан мэдэрдэг бол 23 хувь нь тайван байдал, итгэл үнэмшил мэдэрдэг гэсэн байна. Харин 16 хувь нь ядарснаа мэдэрдэг, 15 хувь нь догдлол, 9 хувь нь уйтгар мэдэрдэг гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан