Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Шинэ жилийн шөнө Францад 1193 машин шатлаа

Шинэ хуучин он солигдох мөчид Францад түгшүүртэй өнжсөн байна. Улсын хэмжээгээр 1193 машин шатсан бол хэд хэдэн газарт хууль зөрчигчид цагдаагийнхантай мөргөлдөж цагдаагийн долоон ажилтан гэмтэж бэртжээ. Хууль сахиулахаар цагдаагийн 65 мянга орчим ажилтан оролцжээ. Францын Дотоод хэргийн сайд Мануэл Вальсын хэлснээр бол шинэ жилийн болон Бастилийг эзэлсний баяр долдугаар сарын 14-нд  францад автомашиныг олноор нь шатаах гэмт  хэрэг байнга гардаг байна. 2010 оны шинэ жилээр 1137 машин шатааж байсан бол 2009 онд 1147 машин галдаж байжээ.

2010 оны зун тэр үеийн Дотоод хэргийн сайд Брис Ортефе авто машин шатаасасн гэмт хэргийн талаарх мэдээлэлд тоо дурдахыг хориглож байсан удаатай. Ортефегийнхоор бол ингэж мэдээлснээр гэмт хэргийн бүлэглэлүүд өөр хоорондоо шатаасан машиныхаа тоогоор өрсөлдөхөд түлхдэг гэнэ. Харин өнөөгийн сайд Мануэль Вальс баярын үеэр гарсан гэмт үйлдэл, эмх замбараагүй байдлыг дэлгэрэнгүй мэдээлж, ард түмэнд үнэнийг хэлж байх ёстой гэж өнгөрсөн сард зарласан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан