Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Украины үндэсний үзэлтнүүд Степан Бандерын төрсөн өдрийг тэмдэглэлээ
Украины үндэсний үзэлтнүүдийн “Эрх чөлөө” намынхан шинэ жилтэй давхцуулан Үндэсний үзэлт Степан Бандерын ойг тэмдэглэж нийслэл Киев хотноо жагсаал зохион байгуулсан байна. Үндсэрхэг үзлийг үзэл баримтлалаа болгодог “Эрх чөлөө” нам сүүлийн үед Украинд ихэд нэрд гарч парламентын сонгуулиар 36 суудал авсан юм. Украины үндэсний үзлийг бий болгосон Степан Бандерийн төрсөн өдрөөр гурван мянга гаруй хүн шөнөөр нийслэлдээ цугларч гартаа намын бэлгэдэл цэнхэр туг барин бамбарт жагсаал хийжээ. Тэд бас “Бандер бол бидний баатар, Тэр бидний төлөө тулалдаж явсан”, “Украины босогчдын арми мандтугай”, “Украин хүчирхэг орон”, “Үндэстэн бол засаг” гэсэн урианууд барьж явжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед украины тусгаар тогтнолын төлөө үндэсний чөлөөлөх арми байгуулан байлдаж, Германы ч эсрэг, Оросуудын ч эсрэг тулалдаж явсан Степан Бандерийг орчин үеийн Украинд янз янзаар хүлээн авч үздэг юм. Тус улсын баруун нутгийнхан түүнийг Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэгч гэж үздэг бол бусад нутгийнхан нь эсрэгээр хүлээн авдаг байна.
Коммунизмын эсрэг үзэлт, улс төрийн зүтгэлтэн түүнийг Мюнхенд амьдарч байхад нь 1959 онд зөвлөлтийн Улсыг Аюулаас хамгаалах байгууллагын тагнуул Богдан Сташинский цианит калийтай шприцээр буудаж амийг нь хөнөөсөн гэдэг.
Украины үндэсний үзэлтнүүдийн “Эрх чөлөө” намынхан шинэ жилтэй давхцуулан Үндэсний үзэлт Степан Бандерын ойг тэмдэглэж нийслэл Киев хотноо жагсаал зохион байгуулсан байна. Үндсэрхэг үзлийг үзэл баримтлалаа болгодог “Эрх чөлөө” нам сүүлийн үед Украинд ихэд нэрд гарч парламентын сонгуулиар 36 суудал авсан юм. Украины үндэсний үзлийг бий болгосон Степан Бандерийн төрсөн өдрөөр гурван мянга гаруй хүн шөнөөр нийслэлдээ цугларч гартаа намын бэлгэдэл цэнхэр туг барин бамбарт жагсаал хийжээ. Тэд бас “Бандер бол бидний баатар, Тэр бидний төлөө тулалдаж явсан”, “Украины босогчдын арми мандтугай”, “Украин хүчирхэг орон”, “Үндэстэн бол засаг” гэсэн урианууд барьж явжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед украины тусгаар тогтнолын төлөө үндэсний чөлөөлөх арми байгуулан байлдаж, Германы ч эсрэг, Оросуудын ч эсрэг тулалдаж явсан Степан Бандерийг орчин үеийн Украинд янз янзаар хүлээн авч үздэг юм. Тус улсын баруун нутгийнхан түүнийг Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэгч гэж үздэг бол бусад нутгийнхан нь эсрэгээр хүлээн авдаг байна. Коммунизмын эсрэг үзэлт, улс төрийн зүтгэлтэн түүнийг Мюнхенд амьдарч байхад нь 1959 онд зөвлөлтийн Улсыг Аюулаас хамгаалах байгууллагын тагнуул Богдан Сташинский цианит калийтай шприцээр буудаж амийг нь хөнөөсөн гэдэг.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























