Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Зөнч Мухаммедийн амьдралыг харуулсан комикс гарлаа

Лалын шашинтны шүтээн болсон зөнч Мухаммдийг шоглон зурдгаараа алдаршсан францын долоо хоног тутмын Charlie Hebdo сэтгүүл түүний амьдралыг харуулсан зурган сэтгүүл гаргахаар бэлтгэж байна гэж Al Arabiya мэдээллээ.
Сэтгүүлийн зураач Чарбын хэлснээр бол Мухаммедын намтар, зургийг ислам судлаачийн хяналт дор исламаас илүү гэгээн ухаан гэж үгүй гэдгийг ойлгуулах сургалтын зорилгоор бэлтгэх  юм байна. Ийм зурагт ном хийх санаа Чарбад бүр 2006 онд данинй сэтгүүлд Мухаммедийг шоглон зурж байхад төрж байжээ. “Тэгэхэд инээд хүрэхээсээ илүүтэй түүнийг таньж мэдье гэж бодогдсон. Бид Иисусын талаар хэр мэддэг билээ, гэтэл Мухаммедийн талаар юу ч мэдэхгүй шүү дээ” гэж зураач хэлж байна.

Charlie Hebdo сэтгүүл зөнч Мухаммедийг нэг биш удаа шоглон зурж лалынхны эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Өнгөрснө есдүгээр сард гэхэд л “Гэм зэмгүй мусульманчууд” богино хэмжээний кино гарч лалын ертөнцийг шуугиулж байх үеэр зөнч Мухаммедийг нүцгэнээр зурж байсан юм. Энэ зураг хэвлэгдсэний дараахан Ойрхи дорнодод америкийн ЭСЯ руу халдахад франц улс лалын орнууд дахь дипломат төлөөлөгчдийн газрынхаа хамгаалалтыг чангатгасан юм. 2011 онд энэ сэтгүүл бас хавтсан дээрээ мухаммедийг шоглосны төлөө албан байраа түйвээлгэж, сайтаа эвдүүлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан