Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
”Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компани байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хурлаар "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэжээ. Тус компани Өмнөговь аймгийн нутаг дахь цахилгаан түгээх өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм байна.
Уул уурхайд оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дагаад өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээ өссөн, цаашид ч тогтмол өсөлттэй байх төлөвтэй байна. Тус бүсийн цахилгаан хангамжийг одоо таван өөр эх үүсвэрээс авдаг. Эдгээр нь төвийн эрчим хүчний систем, Даланзадгадын ДЦС, ӨМӨЗО-ын Алшаа аймгийн импортын шугам, Оюутолгой төслийн импортын цахилгаан дамжуулах шугам, Ухаа худгийн ДЦС юм. Ийм нөхцөлд өмнөд бүс дэх 15 сум, 3 том уурхайн цахилгаан хангамжийн болон түгээх сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах мэргэжлийн байгууллага шаардлагатай. Мөн эрчим хүчний тарифын бодлого хэрэгжүүлэх нэгж байхгүйгээс Өмнөговь аймгийн хэрэглэгчид таван өөр тарифаар эрчим хүч хэрэглэж байгаа юм.
Энэ компани байгуулагдсанаар говийн бүсийн хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах, үнэ тарифын зохицуулалт хийгдэх, мэргэжлийн инженер техникийн ажилчидаар хангагдах зэрэг олон давуу тал бий болно.
Засгийн газрын өнөөдрийн хурлаар "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэжээ. Тус компани Өмнөговь аймгийн нутаг дахь цахилгаан түгээх өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм байна.Уул уурхайд оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дагаад өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээ өссөн, цаашид ч тогтмол өсөлттэй байх төлөвтэй байна. Тус бүсийн цахилгаан хангамжийг одоо таван өөр эх үүсвэрээс авдаг. Эдгээр нь төвийн эрчим хүчний систем, Даланзадгадын ДЦС, ӨМӨЗО-ын Алшаа аймгийн импортын шугам, Оюутолгой төслийн импортын цахилгаан дамжуулах шугам, Ухаа худгийн ДЦС юм. Ийм нөхцөлд өмнөд бүс дэх 15 сум, 3 том уурхайн цахилгаан хангамжийн болон түгээх сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах мэргэжлийн байгууллага шаардлагатай. Мөн эрчим хүчний тарифын бодлого хэрэгжүүлэх нэгж байхгүйгээс Өмнөговь аймгийн хэрэглэгчид таван өөр тарифаар эрчим хүч хэрэглэж байгаа юм.
Энэ компани байгуулагдсанаар говийн бүсийн хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах, үнэ тарифын зохицуулалт хийгдэх, мэргэжлийн инженер техникийн ажилчидаар хангагдах зэрэг олон давуу тал бий болно.
0 Сэтгэгдэл
болжийно
хувьцаа зарагдах юм уу? авна шүү.
2013.01.08
























