Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гаж донтнуудын гараас 123 хүүхэд аврав
АНУ-ын хууль хяналтын байгууллагууд хамтран томоохон ажиллагаа явуулж хүүхэдтэй бэлгийн харьцаанд ордог гаж донтон 245 хүнийг баривчилж, тэдний дарамтанд өртсөн 123 хүүхдийг аварсан тухай “Вашингтон Таймс” сонин мэдээллээ. Энэ тухай тусгай ажиллагааг удирдсан Америкийн Цагаачлал ба гаалийн цагдаагийн албаны захирал Жон Мортон мэдэгдсэн байна.
Тусгай ажиллагаа нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд “Наранцэцэг” гэсэн нэртэй. 11 настай охиныг хүчирхийллээс аврахаар 2011 онд явагдсан тусгай ажиллагааны улмаас ийнхүү “Наранцэцэг” гэж нэрлэжээ. Тэгэхэд 11 настай охиныг хүчирхийлнэ гэж заналхийлсэн 16 настай өсвөр насны хүүхдийн зурвасыг тусгай албаныхан интернэтээс илрүүлсэн юм. Заналхийлэгч нь хоосон ам гараагүй гэдгээ харуулахын тулд машиныхаа цонхноос авсан охины орон байрны зургийг интернэтэд давхар байрлуулсан байв. Нэг зураг дээр нь  наранцэцэг дүрсэлсэн замын тэмдэг байсан байна. Гэтэл Америк даяар ийм өвөрмөц замын тэмдэг нь зөвхөн Канзас мужид байдаг болохыг тусгай албад тогтоосны ачаар заналхийлэгчийг гэмт хэрэг хийхээс өмнө баривчилжээ.
Энэ удаагийн тусгай ажиллагааны ачаар аврагдсан хүүхдүүдийн 44 нь гэмт хэрэгтнүүдтэй нэг гэрт амьдардаг байсан бол бусад 79 нь гэрээс гадуур хүчирхийлэлд тогтмол өртдөг байжээ. Эдгээр хүүхдүүдийн тав нь гурван нас ч хүрээгүй байсан байна. Аврагдсан хүүхдүүдийн дийлэнх нь итгэж, найдаж явсан ойр дотны хүмүүсийн хүчирхийлэлд өртсөн гэдгийг хууль хяналтынхан онцолжээ. Баривчлагдсан хүмүүсийн 222 нь АНУ-ын нутаг дээр, бусдыг нь өөр зургаан улсын нутаг дээрээ баривчилсан бөгөөд үүний тулд Интерполтой идэвхтэй хамтран ажилласан аж. Тухайлбал, хэд хэдэн гаж донтны тухай мэдээг Даниас авсан бол Филиппиний цагдаа нараас авсан мэдээний дагуу тус улсад жуулчилж байхдаа 13 настай охинтой унтсан америк эрийг баривчилсан байна. Баривчлагдсан этгээдүүдэд насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, хүүхэд оролцсон порно бүтээгдэхүүн тараасан гэсэн ял тулгаад байгаа юм. Тусгай ажиллагаа цаашид ч үргэлжлэх бөгөөд интернэтээр хүүхдийн порно тараагч гэмт этгээдүүдийг мөрдөн илрүүлэхэд голлон ажиллах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан